Монгол бахархлын өдөрт зориулсан барилдаан болно

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 11 сарын 01

17 дугаар жарны Цөөвөр хэмээх төмөр үхэр жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Их эзэн Чингис хааны мэндэлсний 859 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдаан 2021 оны арваннэгдүгээр сарын тавны 12:00 цагт "Монгол бөхийн өргөө"-нд товлогдлоо. 

Барилдах бөхчүүдийг арваннэгдүгээр сарын 3, 4-ний өдрүүдийн 10:00-17:00 цагт цахимаар бүртгэх аж. 

Засгийн газрын шийдвэрээр арваннэгдүгээр сарын 1-нээс урлаг, соёл, спортын арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэйгээр зохион байгуулахыг зөвшөөрсөн тул энэ удаагийн барилдаан үзэгчтэй болно. 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top