Морин хуурын чуулга "Мариинский"-н тайзнаа уригдлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 02

Морин хуурын чуулгын уран бүтээлчид ОХУ-ын Санкт-Петербург хотод хоёр өдөр тоглолт хийх гэж байна. Тодруулбал, энэ сарын 11-нд "Эрмитаж"-ийн концертийн танхимд уран бүтээлээ толилуулах бол 13-нд "Мариинский" театрт уригджээ. 

Энэхүү тоглолтод Морин хуур чуулгын уран бүтээлчид, Үндэсний их театрын дөрвөн бүжигчин, Дуурь, бүжгийн эрдмийн театрын дуучин Б.Монголхүү, Улсын филармонийн гоцлол дуучин, МУГЖ Б.Мөнхбаатар тэргүүтэй 45 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцох юм.

ОХУ болон Монгол Улсын дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан "Рерихийн" музейн хамт олон ОХУ-д тоглолт хийх саналыг Морин хуурын чуулгын хамт олонд тавьсан юм. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ганболд(192.82.73.61) 2021 оны 11 сарын 03

Амжилт, тэднийг дагаж хурган дарганцар, цүнх баригчид явах байхдаа. Уран бүтээлчид чинь өөр шүү дээ, тамин ээ

0  |  0
Top