БНХАУ-д сүүлийн үеийн КОВИД-19-ийн дэгдэлт эрчимжиж байгаатай холбоотойгоор тус улсын эрх баригчид боомтуудад хяналт, шалгалтаа нэмэгдүүлэхийг үүрэг болгосон байна. Өнгөрсөн сарын 17-29-нд халдварын 377 тохиолдол бүртгэгдсэн тухай БНХАУ-ын Үндэсний эрүүл мэндийн комиссоос (NHC) мэдээлжээ.
Түүнчлэн "Өнгөрсөн 14 хоногийн дотор 14 мужийн нутаг дэвсгэрт шинж тэмдэггүй хэд хэдэн тээгч бүртгэгдсэн" тухай Үндэсний эрүүл мэндийн комиссын хэвлэлийн төлөөлөгч Ми Фэн бямба гарагт онцолсон байна.
БНХАУ-ын Оростой хиллэдэг Амар мөрний эрэгт оршдог, 1.3 сая хүн амтай, жижиг хот болох Хэйхэд өнгөрсөн сарын 29-нд 26 , 28-нд есөн тохиолдол бүртгэгдсэн байна. Хятадын хойд нутгуудаар КОВИД-19-ийн халдварын тоо нэмэгдсээр байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Хар мөрөнд халдвар бүртгэгдсэний улмаас бүх нийтийг шинжилгээнд хамруулах ажил эхэлсэн талаар Глобал Таймс сонин мөн мэдээлжээ. Харин өнгөрсөн бямба гарагт Харбинд батлагдсан нэг, сэжигтэй хоёр тохиолдол бүртгэгдсэн учраас 6.3 сая хүн амтай тус хотын бүх оршин суугчийг халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулах ажлыг эхлүүлээд байгаа юм байна.
Хятадын баруун хойд нутгуудтай холбоотой халдварын тархалтыг хараахан хумьж чадаагүй байх зуур Жянши, Хар мөрөн мужид халдвар нэмэгдэж байгаа нь эрх баригчдын санааг зовоож байгаа ажээ. Хятадад бямба гарагт дотоодын халдвар 48 илэрснээс 19 нь Хар мөрөн муж, 10 нь Өвөр Монгол, ес нь Ганьшу болон Шаньдун, Ниншя мужид тус бүр гурван тохиолдол бүртгэгджээ. Түүнчлэн Юньнаньд хоёр, Бээжинд нэг, Жяншид нэг тохиолдол бүртгэгдсэн байна. Харин ням гарагт эх газрын Хятадад дотоодод халдварласан 59 тохиолдол шинээр илэрчээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын 27 нь Хар мөрөн, 10 нь Ганьсуд, ес нь Хэбэйд, зургаа нь Өвөр Монголд, гурав нь Нинсяд бүртгэгдсэн бол Жэжян, Жянси, Шаньдун, Чинхай мужид тус бүр нэг тохиолдол илэрчээ. Ингэснээр ням гарагийн байдлаар эмнэлгийн хяналтад байгаа тохиолдлын нийт тоо 398-д хүрснээс 351 нь зөөвөрлөгдөн ирсэн байна.
Өнөөгийн дэгдэлт нь маш хурдтай тархаж, нэн хүнд нөхцөлийг үүсгэж байна гэж Эрүүл мэндийн улсын хороо онцолсон байна. Хоёрдугаар сард болох өвлийн олимптой холбоотойгоор тус улс дотоодын тамирчид болон холбогдох ажилтнуудаа нэмэлт тунд хамруулахаас гадна гаднын тамирчдыг гуравдугаар тундаа хамрагдсан байхыг шаардаж байгаа юм. Түүнчлэн БНХАУ арванхоёрдугаар сарын сүүлчээс эхлэн 3-11 насны хүүхдүүдийг вакцинд хамруулахаар төлөвлөж байгаа юм.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 5 )
Хил л бүү нээгээсэй дээ турж үхнэ л гэж байхгүй ээ өөрснөө хийж бүтээж сурна гоё гоё зөвхөн монголоороо
өөрсдийнх нь зохион бүтээсэн эд.
Bolj bn. Mongol ali uu tegehd toolood suuj baina
Өнгөрсөн хорвоо
1.3 сая хүнтэй жижиг хот ...хэхэ