Зам тээврийн ослоор зургаан хүн амиа алджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 11 сарын 03

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 344 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 274 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, зам тээврийн хэрэг ослын улмаас зургаан хүн гэмтсэн байна. Тухайн зам тээврийн осол, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатандаа шалгагдаж байна.

Бүртгэгдэж байгаа зам тээврийн осол хэргийн шалгтааныг авч үзвэл, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалт зөрчсөнөөс шалтгаалан зам тээврийн осол хэрэг  гарч байна.

Гудамж замын хяналт шалгалтаар, Цагдаагийн алба хаагчид нийт 3072 зөрчлийг илрүүлэн хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажилласан. Үүнээс онцлох зөрчил Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 57 жолооч, жолоодох эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон 10 иргэн тус тус илрүүлэн болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж, таслан зогсоосон байна.

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож, зам тээврийн осол гаргасан 5 тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Ард иргэдийнхээ амар тайван аюулгүй байдлын төлөө шөнийн хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Мөн нийслэл хотод явган зорчигчын хөдөлгөөн нэмэгдэж байгаа тул жолооч та бүхэн сургууль орчмын бүсэд хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой зорчиж гарц гарамтай хэсгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хурдыг тохируулах,

Хүүхдээ автомашинд авч явахдаа хамгаалах бүсийн зүүлгэх, зориулалтын суудалд суулгах, харгалзах хүнтэй тээвэрлэж ирээдүйгээ хамгаалж хөдөлгөөнд оролцох шаардалгатай байна.

Өвлийн улирал эхэлж байгаа тул улиралын нөхцөлд тохируулан тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, өвлийн дугуй техник үйлчилгээг хийх,

Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо зам орчны нөхцөл байдалдаа хурдаа тохируулан, гүйцэж түрүүлэх үйлдийг хориглосон нөхцөл байдалд хийхгүй байхыг анхааруулж байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top