Дэлхийн 28 орны 180 оролцогчийг хамруулж, Кэйптаун хотын Артскэйп театрын тайзнаа зохион байгуулсан Өмнөд Африкийн Олон Улсын балетын VIII уралдаанд Монголын балетын үндэсний сургуулийн авьяаслаг сурагчид амжилттай оролцлоо.
Уралдааны "Анхан шат 2" ангийн сурагч С.Халиун 6-8 насны ангилалд алтан медаль хүртсэн бол "Дунд шат 1" ангийн сурагч Х.Тэгшжаргал 9-11 насны ангилалд мөнгөн медаль хүртжээ.
Тус сургуулийн бүжигчдийн хувьд дээрх уралдаанд анх удаагаа оролцсон ба Монгол-Өмнөд Африкын балетын харилцаа холбоог ахиулсан амжилт боллоо.
Авьяаслаг бүжигчин охиддоо баяр хүргэе.
Сэтгэгдэл ( 0 )