Бүжгийн сургалтын төвүүдийн сургалт, арга зүйн хэлэлцүүлэг болно

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 11 сарын 03

Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн Монгол Улсын Гавьяат жүжигчин, "Монголын балетын хөгжил сан"-гийн тэргүүн Д.Алтанхуягийг хүлээн авч уулзжээ. 

Соёлын яамнаас зохион байгуулж буй "Соёлын бүтээлч сар"-ын хүрээнд Бүжгийн сургалтын төвүүдийн сургалт, арга зүйн хэлэлцүүлгийг "Монголын балетын хөгжил сан"-гийн хамт олонтой хамтран зохион байгуулахаар болсон байна. 

Соёлын яамнаас энэ сард зохион байгуулагдаж буй "Монгол балетын үндэсний IV уралдаан"-ыг дэмжихээ илэрхийлж, 2022 онд зохион байгуулагдах Монгол-Японы дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хамтран ажиллах талаар санал солилцжээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.57.92.242) 2021 оны 11 сарын 03

балетийг үнэхээр хөгжүүлж байгаа залуу даа соёлын яам дэмжиж байгаа нь санй байна

0  |  0
Top