С.Жавхлан ЭРГЭЖ ИРНЭ гэв үү?!

Б.Төрбат | Zindaa.mn
2021 оны 11 сарын 03

Сангийн сайдаас дөрвөн тэрбум төгрөг нэхсэн, нэхсэн мөнгийг нь өгөөгүй болохоор төв талбайд суулт хийж, түүнийгээ "Монголоо аврах хөдөлгөөн" нэрээр халхавчилсан УИХ-ын гишүүн асан, дуучин С.Жавхлангийн бие нь өвдсөн гэх шалтгаанаар суултаа зогсоож, эмчлүүлж байна.

Тэрбээр төв талбайд 20 орчим хоног суулт хийж, үг хэлж үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө эдэлсэн. Ингэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг ажлаа хийхийг, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцрохыг, Г.Занданшатарын парламентыг тарахыг шаардаж, ард нийтийг нэгдэхийг уриалсан билээ.

Гэвч суулт хийх болсон гол шалтгаан нь Сангийн сайд Б.Жавхлан өөрийнх нь нэхсэн дөрвөн тэрбум төгрөгийг өгөөгүйтэй холбоотой гэдэг ил болсон. Үүнийг нь ч Сангийн сайд Б.Жавхлан баталдаг. 

Эл хэрэгт ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанаас мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлж Сангийн сайд Б.Жавхлан нараас тайлбар, мэдүүлэг авсан байдаг. Харин хэргийн эзэн УИХ-ын гишүүн асан, дуучин С.Жавхлан хуулийнханд тайлбар, мэдүүлэг өгөхөөс татгалзаж, өнөөг хэр нь хуулийг үл тоосон хэвээр байгаа талаар эх сурвалж хэлж байна. 

Тэгвэл тэр эргэж ирнэ гэв үү. Тэрбээр тэмцлийн олон аргаар өөрийн суултаа үргэлжлүүлэхээ цахим хуудсаараа дамжуулж мэдэгджээ. Учир нь, тэр суултаа эхлэхээс өмнө хэвлэлийнхэнд Засгийн газар огцорч, парламент тартал нь хэдэн сар, жилээр ч хамаагүй үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн. Эл үгэндээ өөрөө ороогдож, хажуугаар нь "Хамаг Монгол төсөл"-өө үргэлжлүүлэх дөрвөн тэрбум төгрөгийг нь Сангийн сайд өгөөгүй тул суулт хийсэн болох нь ил болсон гээд УИХ-ын гишүүн асан, дуучин С.Жавхланд зовлон их байна. 

Дээр нь, тэрбээр дөрвөн жил төр түшихдээ олигтой хуулийн төсөл санаачилж, батлуулаагүй. Гагцхүү нэг намаас нөгөөд урваж явсаар эцэстээ улс төрөөс явж, урлагтаа зүтгэх шийдвэрт хүрсэн ч талбай дээр суулт хийснээр улс төрд эргэн ирсэн гэхэд болно. Харин нэгэнт Засгийн газар огцорч, парламент тартал нь суултаа үргэлжлүүлнэ, тэмцэнэ гэж амласан хойно түүндээ хүрэхийн тулд хүссэн ч, хүсээгүй ч тэмцлээ үргэлжлүүлэхээс өөр гарцгүй, ёстой л буланд шахагдсан бололтой шүү. 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хаха(192.82.82.48) 2021 оны 11 сарын 04

Эргүү ац

0  |  0
zochin(73.111.180.213) 2021 оны 11 сарын 04

ene eruul bus

1  |  0
жавхлан (64.119.19.157) 2021 оны 11 сарын 04

Хаданд хавчуулагдсан халиунызулзага хөөрхий. Гэсэн ч эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа. Та нар харж л бай Жавхлан хэлсэндээ заавал хүрнэ. \n

0  |  1
Хаха (66.181.161.115) 2021 оны 11 сарын 04

Энэ малыг нядлах юмсан

1  |  0
иргэн(103.212.116.120) 2021 оны 11 сарын 04

Ичмээр юм

1  |  0
zochin(111.239.163.182) 2021 оны 11 сарын 03

ene javlan biluu ih buduuleg huviin soelgui durak yum aa duura hurheer alga bolno durgugee hurheer haa durtai gazraa hel am hj ulsuglun garla ene ter ard tumnee hundleech ymar ajil gavya baiguulsan hun be turd suug.d ymar ajil hiisen hun be uls ornihu tuluu ajil hj yavaa ulsad bitgii gai bolj uz ene hund arga hemjee avj uzeech javlan heden ond amdraad bna be

0  |  0
w(64.119.23.230) 2021 оны 11 сарын 03

PUU ene buzar baydiig barij shorond horioch

1  |  0
Zochin(202.126.90.12) 2021 оны 11 сарын 03

Zavaarsan puuniisen heden haltar yumuud ter haviaraa hool zai bolood sejigteid suugaad bsan zailuul taarna

2  |  1
зочин (202.9.46.128) 2021 оны 11 сарын 03

энэ хэн нэгний гар хөл болсон бөөсийн барьж хорьж чадахгүй бна уу?

2  |  0
зочин(66.181.169.6) 2021 оны 11 сарын 03

Ямар ч утга учиргүй улс орноо самарсан, сөнөөн бусниулахын төлөө харийнхан, далд хүчнийхэнтэй далдуур нийлсэн байх магадлалтай, нийгмийг талцуулж байгаа дуучин Жавхлан мэт эргэж буцсан хачин нөхдүүдийг дэмжих хэрэггүй. Энэ хүн УИХ-д 4 жил суухдаа хэрэгтэй зүйл 1 ч хийж бүтээгээгүй, ашиг хонжоо харж суусан. Баянзүрхчүүд хэт гэнэн итгэлээр гаргачаад өөрсдөө хохирсон шүү... Увс нутгийнхнаа сонгуульд гаргаагүй гээд яааж байлаа... Одоо Монголчуудын төлөө гэж байгаа ч ямар ч барьц байхгүй, баталгаа ч байхгүй итгэхгүй байна.

4  |  2
Top