УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас коронавируст халдвар /КОВИД-19/-ын хариу арга хэмжээний явцын үнэлгээг салбар хоорондын байгууллагын төлөөллийг оролцуулан Монгол Улсын Шадар сайдын тушаалаар батлагдсан “Коронавируст халдвар/КОВИД-19/-ын хариу арга хэмжээний явцын үнэлгээ хийх аргачлал”-ын дагуу үндэсний хэмжээнд зохион байгуулж байна.
Энэ хүрээнд үнэлгээний явцын хэлэлцүүлгийг УОК-ын Нэгдсэн шуурхай штаб, ЭМЯ, ДЭМБ, ОБЕГ, ХӨСҮТ-ээс хамтран зохион байгуулж байна. Тус хэлэлцүүлэгт ЭМЯ, ОБЕГ, НЭМҮТ, ХӨСҮТ, НЭМГ, НОБГ, төв, орон нутгийн Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, хэлтэс, Өрхийн эрүүл мэндийн төвийн холбогдох мэргэжилтнүүд оролцож байгаа юм.
Коронавируст халдвар /КОВИД-19/-ын хариу арга хэмжээний явцын үнэлгээг хийснээр хариу арга хэмжээг хэрэгжүүлэхэд учирч буй саад бэрхшээл, тулгамдсан асуудалд дүн шинжилгээ хийж, олон салбарын ажлын уялдаа холбоог нягтруулах, үйл ажиллагааны төлөвлөгөөг сайжруулах боломж бүрдэнэ гэж УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )