Намтрын оронд
Балгансүрэнгийн Намжилмаа миний бие Завхан аймгийн Ургамал сумын Чулуун хашаат гэдэг газар малчин ард Балгансүрэнгийн гэрт 1950 онд төрсөн. Бага дунд сургууль , СЭЗ ийн техникум, /одоогийн СЭЗИС/, МУИС ийг төсвийн санхүүч , аж үйлдвэрийн эдийн засагч мэргэжилээр төгсөж 40 жил улсад ажиллахдаа Октябрийн районы АДХГЗ. БХЯ-ны харьяа Армийн хэвлэлийн Шувуун саарал компани, Эрэл компанийн хэвлэх үйлдвэр, Монголын мэдээ сонин зэрэг хэвлэл мэдээлэлийн байгууллагуудад ихэнхдээ ажиллаж тооцооны нябогоос эхлэн эдийн засагч ерөнхий нябогоор үр бүтээлтэй ажиллаж байсан билээ.
Бага наснаасаа уран зохиолын бүх төрлийг сонирхон уншдаг шүлэг яруу найраг их цээжилдэг байлаа. Өөрийн сонирхол хүслийн дагуу бодол сэтгэлийн үгээ хүүрнэн өгүүлэх байдлаар толгой мөр холбон ойр дотныхондоо хүргэх чин сэтгэлийн үүднээс 70 гаруй насандаа эхлэн бичигч миний бие чадан ядан цөөн хэдэн зүйл бичиж эхэлсэнээсээ уншигч түмэндээ хүргэе гэж бодлоо.
Б.Намжилмаагийн шүлгүүдээс
ГЭРЭЛТ ХӨШӨӨ
Ардын хувьсгалын 100 жилийн ой
Аавынхаа 120 насны
ойг тохиолдуулан
Алтан нутгаас төрсөн
журамт цэргүүдийн
Алдар гавьяаг мөнхжүүлэх
Бахархам үйлсийн дурсгал болгон
Боржин чулуун хөшөөг бүтээж
Билгийн тоололын зуны адаг сарын
Балжиннямтай өдрийг сонгон
Гэгээн сайхан түүхийг гэрчлэх
Гэрэлт хөшөөний нээлт хийлээ.
Ардын журамт цэргүүдийн
Ач зээ, үр хүүхдүүдийн
Анх санаачилан эхлүүлж
Асар их хөдөлмөр зарцуулан
Ажил хэрэг болгон хөөцөлдөж
Амжилттай бүтээн босгосон
Алтан нутгийн түмэн олны
Ах дүү ураг удмынхны
Баяр бахдалыг төрүүлсэн
Бат сайхан хөшөө сүндэрлэлээ
Эх орны минь бүрэн эрхэт байдалд
Эзлэн түрэмгийлэгчид халдсан
хүнд үед
Эх орны эрэлхэг хөвгүүд
Эр цэргийн үүргээ биелүүлж
Эх нутгаа дайснаас чөлөөлсөн юм
Энэхүү түүхт үйл явдалд
Элгэн нутгийн зургаан дайчин оролцож
Амь биеэ үл хайрлан
Аугаа үйлсийг бүтээлцсэн билээ
Төрсөн нутаг Ургамал сумын
Төв талбайн зүүн хэсэгт
Төрөл төрөгсөдийнх нь
санаачлагаар
Түүхэн дурсгалт хөшөөг босголоо
Боржин чулуун хөшөөний
Бат сайхан сууринд нь
Бадран мандахын бэлэгдэл
Бадамлянхуа цэцгийг сийлж
Тэргүүн дээд хэсэгт нь
Тусгаар Монгол улсын
Төрт ёсны бэлэгдэл
Алтан соёмбыг залж
Нутгаас төрсөн журамт цэргүүдийн
Нэр алдрыг овогтой нь
Нүүрэн талын хэсэгт байрлуулж
Ардын хатан баатар вангийн
Алдар түүхт тулалдааны тухай
Ар талд нь сийрүүлэн толилуулж
Эрэлхэг өвөг дээдсийнхээ
Эрхэм гавьяаг дуурсган
Эрт эдүгээ ирээдүй цагийн
Эргэх холбоог баталгаажуулан
Өлзий учрал бүрдсэн энэ өдөр
Өнгөт сайхан хөшөөг сүндэрлүүллээ
Өвөг дээдсийн минь алдар нэр
Өнө мөнх мандан бадраг...
ГҮНЖИЙН НҮДЭН НУУРЫН ТУХАЙ (Бодрол)
Гүнжийн нүдэн нуурын ус
Гүйгүүл салхинд бэдэртэнэ.
Салхи шуурга ширүүсхэд
Сайхан мандал нь давалгаалж
Эрэг хавийн чулуугаа цохилход
Эгшиглэнт яруу чимээ сонсдоно
Намуухан долгиолох мандал нь
Нарны гэрэлд гялталзана.
Амгалан дөлгөөн бяцхан нууранд
Ангир зулзагаа дагуулан зугаална
Амьтан хүний нүд баясгасан
Амьд байгалийн үзэмж энэ буюу.
Эртэч хүмүүс өглөөн нарнаар
Эрэгий нь тойрон гүйцгээн
Элдэв төрлийн дасгал хийж
Эрүүл мэнддээ анхаарна
Хүүхэд багачууд олноороо цуглан
Хөгжилдөн. наадаж тоглоцгооно
Хөгшид буурлууд тойрон алхаж
Хөлөө амраан тухлан сууцгаана
Ард түмний татварын мөнгөөр
Ахин дахин засан тохижуулсаар
Асар их хөрөнгө зарцуулагдсан ч
Амжиргаа доогуур түмнийхээ
Амралт чөлөөт цагаа өнгөрүүлэхэд
Ач тусаа өгч байвал
Ариг гамтай ашиглаж байвал
Архичин танхайчуудын үүр болголгүй
Амар амгалан аз жаргалыг
Айл хотлоороо эдэлж байвал
Хичээл зүтгэл гаргаж тохижуулсаны
Хөрөнгө мөнгө зарцуулан зассаны
Үр өгөөж нь энэ буюу
Үргэлжийн сайхан өнгө төрх буюу
БИД АРВАН НЭГҮҮЛЭЭ
Алтан дэлхийд хүний биеийг олж
Аав ээжийн үр нь болон заяаж
Ачит эхийн хэвлийд бүрэлдэн бойжиж
Ар араасаа цуван төрсөн
Ах эгч дүү арван нэгүүлээ билээ бид
Элсэн манхан нь үргэлжилсэн
Эрдэнэ нуусан хөрс шороотой
Өндөр нам уул толгодтой
Өргөн уудам тал хөндийнүүдтэй
Уугуул түмнээ мал сүргээ ундаалсан
Урсгал сайхан гол цэнгэг нууртай
Таван хошуу малын билчээр нь
Тэжээллэг чанарлаг өвс ургамалтай
Энэ сайхан нутагт өсөж торнисон
Эгч ах дүү арван нэгүүлээ билээ бид
Ардын хувьсгалын үйл
хэрэгт оролцсон
Алдарт партизан аавын
үргэлжлэл болж
Арцад тавнан өвөөгийн зээ нар болж
Алдар эхийн одонт ээжээс төрсөөн бид
Энхрий бага насандаа ээж аавынхаа
Ивээл хайранд эрхэлж тоглож өссөөн
Ээзгий ааруул өрөм бяслаг тараг
Ингэний хоормог сүү цагаан идээ
Элсэнд ургадаг суль сулихарын гурил
Идэж ууж эрүүл сайхан өсөцгөөсөн
Эгч ах дүү арван нэгүүлээ билээ бид
Эцэг эхдээ тус нэмэр болж
Эмнэг хангал сургаж чөдөр
ногт зангидаж
Адуу малтай ноцолдон атан
тэмээ ноосолж
Хуйвтай шилбүүр барьж хурга
ишиг эргүүлж
Хонь ямаа адуу тэмээгээ хариулж
Араг шээзгий үүрэн аргал
хомоол түүн
Ажил хөдөлмөрийн зах зухаас
Ажиглан суралцаж амьдралд
хөлөө олох
Арга ухааныг эзэмшсэн алтан
үе байлаа
Ах эгч дүү арван нэгүүлээ билээ бид
Өсөх идэр насандаа өрх гэрээ үүсгэн
Үр хүүхдээ төрүүлэн
өсгөн хүмүүжүүлж
Өлгий Монгол орондоо хөдөлмөрлөж
Өлзий хийморьтой сайхан
амьдарч байна
Аав ээжийн сургаалыг сайн биелүүлж
Ажил амьдралын ээдрээт замаар
Ажралгүй сайн туулж явнаа
ах эгч дүүс бид
Аав ээжээс арван нэгүүлээ билээ бид
Монгол нүүдэлчин түмний
уламжлал ёсоор
Малчин удмаа дагаж мал
сүргээ өсгөж
Нэгдэл нийгэмдээ хоёргүй
сэтгэлээр зүтгэж
Нэртэй сайн малчид болцгоолоо
зарим нь
Арвин эрдмийн далайгаас авхаалж
гарган суралцаж
Ардын хүүхдийг сурган хүмүүжүүлэх
Авьяас билэгтэй багш нар
олонтой боллоо
Ах эгч дүү арван нэгүүлээ билээ бид
Эх орныхоо өмнө эмчийн
тангараг өргөж
Иргэн олныхоо эрүүл
мэндийн манаанд
Эргэлт буцалтгүй зүтгэж байгаа
Эмч нар, сувилагч олуулаа боллоо
Эх орныхоо хөгжилд тэргүүн
эгнээнд явах
Инженерийн мэрэгжил
эзэмшин ажиллаж
Улс эх орондоо хөдөлмөрлөж байгаа
Ураг удмын үр сад улам
олширч байна
Эгч ах дүүс арван нэгүүлээ билээ бид
Аж ахуйн нэгж байгууллагын
амжилт бүтээл
Алдаа оноог дэнслэн баримт
материалд тулгуурлан
Базаж нягтлан тооцож гаргадаг
Эдийн засагч нягтлан бодогч
мэрэгжилтэн
Том ахаас минь хойш төрөл садангийн дотор төрөн гарсан нь олоон
Малын эмч зоотехникч жолооч гээд
Маш олон мэрэгжилтэн ураг
удамд байна
Эгч ах дүү арван нэгүүлээ билээ бид
Ах эгч дүүсийн өнөр өтгөн гэр бүлд
Ажил үйлс авьяас билгээрээ
тэргүүлэн
Төр засагтаа үнэлэгдэж шагнагдсад
Тоочиж барахгүй олон болжээ
Эзэмшсэн мэрэгжлээрээ ажиллахын
зэрэгцээ
Эрдэм мэдлэг оюун ухаанаа тэлж
Эрдэм шинжилгээний
бүтээл туурвиж
Эрдэмтэн доктор цолтон боллоо
зарим нь
Аав ээжийн үргэлжлэл
ах дүүсийн хэлхээс
Ах эгч дүү арван нэгүүлээ билээ бид........
УНАГАН НУТГАА ДУРСАХУЙ
Уугуул нутгаа зорих замын дагуу
Уул нуруу шиг Бор хярын
элс үргэлжилнэ
Унаган нутгийнхны хүнс суль
сулихар минь
Улайдам халуун элсэнд сугсалзан
найгана
Элсэн манханаа эмжээрлэн
Хүнгүйн гол мяралзана
Эрэг хөвөөгөөр нь зүлэг
ширэг ногоорно
Ногоон ширгээр мал
сүрэг бэлчээрлэж
Намуухан урсгалд нь адуу хуран
тургилна
Элсний гүнээс эх авсан Хүнгийн гол
Элэнц хуланцын үеэс хүн малаа
ундаалсаар
Элгэн нутгийн минь дундуур
чимээгүйхэн урссаар
Их л дөлгөөхнөөр Айраг
нуурыг зорино
Төрсөн нутгийн зах руу орж ирэхэд
Талын гурван улаан тулгын
чулуу шиг торолзоно.
Тэртээ алсад Тас хайрханы орой
шоволзоно
Тэмүүлэн яарсаар хормой бэлд нь
очиход
Тал талдаа уул толгодоор
хүрээлүүлэн
Тас бүргэд хад асганд нь үүрлэн
Тэнгэр өөд тэмүүлэн дүүлэх мэт
Тэрүүхэн хавьдаа онцгой сүрлэг
харагдана
Хажуухан талд нь хавтгай чулуу
өрсөн юм шиг
Харцагатын Улаанууд хараа булаан
сүүмэлзэж
Хавь ойрдоо алдартай
худгаа тойрон
Хот айлууд мал сүрэг багширна.
Энхрий бага насаа өнгөрөөсөн
нутгийнхаа
Энэхэн дүр төрхийг ажиглан явахдаа
Эхээс төрөхөд хүйг минь дарсан бууц
Эртний хаваржаа Чулуун хашаатаа
санагалзлаа
Хаврын хүйтэн салхи
шуургатай үед
Хавтгай чулуунууд нь хашаа шиг
нөмөртэй сөн
Дэлгэр зуны улиралд
Хүнгүйн голын хөвөө
Дэрст Булангийн адаг,
Хөх толгодын
зуслан
Зүрх сэтгэлд хоногшсон багын
дурсамжууд
Зураг адил нүдний өмнүүр жирэлзэнэ
Хурмаст тэнгэр хур бороогоо
хайрлахад
Хөрст дэлхий дэлгэнэж хээр тал
ногоорно
Хөх ногооны униарт хөхөмдөг манан
татаж
Хөмүүл таанын үнэр хамар сэтлэм
ханхална
Нарлаг сайхан говь нутагт минь
Намрын улиралд хүн мал жаргалтай
Хараатын оройгоос холын бараа
харахад
Хараа цуцам уудам тал шаргалтана
Балчир насанд аавын минь өвөлжөө
байсан
Бараа сүр багатай шалны улаан
толгой
Хорвоод заяасан ганц дүүгийн минь
Хүйг хадгалсан сэтгэлд уяатай
өлгий минь
Төрсөн нутгийн баруун хилийг
манах мэт
Тэртээ алсад Дааган дэл уул дүнхийнэ
Уул хад талд нь ан амьтан сүлжилдэнэ
Уудам тэнгэрт нь жигүүртэн
шувууд ниснэ
Энэ сайхан говьдоо төрж
өссөн болохоор
Элгэн нутгаа үргэлж дурсан
санагалздаг юм.
Унасан газар угаасан усаа
зорин ирэхэд
Унаган нутгийн өнгө үзэмж тодорно
Удаан уулзаагүй ахан дүүстэйгээ
уулзах шиг
Уярлын халуун нулимсанд
нүд бүрэлзэнэ
Өвөг дээдсийн үеэс нутагласан
өлгий минь
Өнө мөнхөд орших төрсөн
нутаг минь....
Гүнжийн нүдэн нуурын бодролоос
унаган нутгаа дурсахуй
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 3 )
Сайхан шүлэгнүүд байна.Баяр хүргэе.
Эгчдээ баяр хүргэе
Бодит амьдралын дүр зургийг уран болон үнэн үгийн хэлхээгээр илэрхийлсэн шүлгүүдээ нийтэлсэнд баяр хүргэн амжилт хүсье