Авлигатай тэмцэх газар өнгөрсөн долоо хоногт төлөвлөгөөт хяналт шалгалтын дагуу 11 албан тушаалтны Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгаж шийдвэрлээд байна.
Мэдүүлгийн бүрдүүлэлтийн хяналт шалгалтын хүрээнд зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцуулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр албан бичгийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон “Монголын Төмөр зам” ТӨХК, “Монголын цахилгаан холбоо” ХК-д тус тус хүргүүлжээ.
Сэтгэгдэл ( 0 )