Арьсны төвд эмчлүүлж байсан иргэн өндрөөс унаж, нас баржээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 11 сарын 04

Энэ сарын 2-ны өдөр Сүхбаатар дүүрэгт байрлах Арьс судлалын үндэсний төв эмнэлгээс хүн унаж, нас барсан хэрэг гарчээ.

Тодруулбал, тус эмнэлэгт арьс харшлын өвчний оноштойгоор хэвтэн эмчлүүлж байсан 60 настай эрэгтэй тус эмнэлгийн дөрвөн давхрын цонхоор унаж, амь насаа алдсан байна.

Хэргийн газраас талийгаачийн гарын хээ, эд мөрийн баримтаар цэвэр усны сав зэргийг хураан авч, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.229.123.83) 2021 оны 11 сарын 05

Хүн өндрөөс унахад удирдлагын шууд буруу байхгүй байх аа. Үүнд удирдлагын чадваргүйгээс гэж ярих нь тийм ч зөв дүгнэлт биш гэж бодож байна.

0  |  0
Зочин(202.9.46.31) 2021 оны 11 сарын 08

Яахаараа бүгд өндрөөс унаад үхээд бдгийн бэ? Яацан улсууд вэ? Монголчууд бидэнд хятадын хортой хоол хүнс есөн ш дийн юм өгсөөр бгаад бүгд сэтгэцийн өвчтэй, элдэв хортой хоргүй хавдартай болцгоож бндаа. 2045 онд монголыг эзлэх хятадын бодлого хүчтэй явагдаж бна.

1  |  0
Z(202.9.47.15) 2021 оны 11 сарын 04

Удирдлагын чадваргүйгээс эмнэлгүүд дампуурч зэс нь цухуйж бна доо

1  |  0
Зочин(124.158.65.82) 2021 оны 11 сарын 04

Ямар муу ёрын юм их болоод байнаа

1  |  0
Top