Бахархлын өдөрт зориулсан БАРИЛДААН ЦУЦЛАГДЛАА

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 11 сарын 04

Монголын үндэсний бөхийн холбоо нь Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу уламжлал ёсоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газартай хамтран зохион байгуулдаг Их эзэн Чингис хааны мэндэлсэн өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу "Монгол бахархлын өдөр"-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдааныг 2021 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр үзэгчийн 50 хувийн дүүргэлттэйгээр, холбогдох дүрэм, журмын дагуу зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллалаа.

Цар тахлын нөхцөл байдал буурч байгаа боловч вакцины гуравдугаар тунгийн асуудлаар төрийн байгууллагууд мөн УОК, НОК-ууд нэгдсэн ойлголт, шийдвэрт хүрээгүй байгаа, үүний улмаас олон нийтийн зарим хэсэгт бухимдал үүсэх магадлалтай хэмээн тус газар болон төрийн байгууллагуудын зүгээс барилдааныг хамтран зохион байгуулах боломжгүй болсныг мэдэгдсэнд бөх сонирхогч, үзэгч олон нийт, шууд дамжуулахаар зэхсэн телевизийн хамт олноос хүлцэл эрье.

Тасалбар худалдан авсан иргэдэд төлбөрийг буцаан шилжүүлэх болно.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Соленце(27.123.214.2) 2021 оны 11 сарын 05

Тхх хэдэн бөх барилдаж сууухыг харж үзэх дуртай хүмүүс байдаг л байх л даа. Гэхдээ энэ үед дэмий хэдэн зуун жил наадмаар найраар барилдах цаг ирнэ дээ. \n

0  |  0
Зочин(192.82.70.247) 2021 оны 11 сарын 05

Цуцалсан нь сайн болжээ, барилдааны хэрэг ч гэж юу байх билээ, евчин тараахын л нэмэр

0  |  0
Top