Бахархлын өдөрт зориулсан барилдааныг ЗӨВШӨӨРЧЭЭ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 11 сарын 05

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу "Монгол бахархлын өдөр"-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдааныг өнөөдөр буюу 2021 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдрийн 12.00 цагаас танхим дахь үзэгчийн 50 хувийн дүүргэлттэйгээр зохион байгуулахаар болжээ.

Өчигдөр оройны байдлаар УОК зэрэг байгууллагуудтай ойлголцоогүйн улмаас барилдааныг цуцлах болсон талаар МҮБХ мэдэгдээд байсан юм. 

Үүн дараа Шадар сайдын ажлын албаны дарга Ц.Уртнасан МҮБХ-ны удирдлагуудтай холбогдож, барилдааныг зохион байгуулахыг зөвшөөрч, дэмжиж ажиллахаа илэрхийлжээ.

Тиймээс барилдаан өнөөдөр товлосон цагтаа болно.

 

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top