Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ.
Тэрээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард бөөрний хорт хавдрын хагалгаанд орж хагалгааны шарх нь эдгээгүй байх үедээ ковидын анхны тохиолдол Сэлэнгэ аймагт батлагдсантай холбогдуулан бүтэн 60 хоног ажил дээрээ байрлан аймгийн Онцгой комиссын чиг үүргийг өгч ажилласан байна.
Хагалгааны дараах гамаа бариагүйн улмаас бие нь дахин өвдөж хоёр ч удаа хагалгаанд орсон боловч дахин яаралтай хагалгаанд орох шаардлага гарчээ.
Энэ удаад эмч нарын зүгээс түүнийг хагалгааны дараах 6 сарын гам барих шаардлага тавьсан тул тэрээр ийнхүү эрүүл мэндийн шалтгаанаар Засаг даргын ажлаа хүлээлгэн өгсөн байна.
Сэтгэгдэл ( 9 )
Biyee bodoochee .
гайгүй хүнд л ажлаа өгч үзээрэй самруулах хүн байх вий
Сайн сайхныг хүсье\nЭрүүл мэнд чухал ажил олдоно маш зөв шийдвэр гаргаж\n
Eruul enhiig husye
Мундаг залуу хурдан эдгээд ард түмэндээ жаргал авч ирээрэй
Мундаг залуу хурдан эдгээд ард түмэндээ жаргал авч ирээрэй
Мундаг залуу хурдан эдгээд ард түмэндээ жаргал авч ирээрэй
Мундаг залуу хурдан эдгээд ард түмэндээ жаргал авч ирээрэй
Түргэн эдгээрэй