Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагналаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 11 сарын 07

Монгол Улсад орчин цагийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярын цахим хурал 2021 оны   арваннэгдүгээр сарын 04-ний өдөр Соёлын төв өргөөнд болж өндөрлөлөө. Хурлыг нээж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Загджав үг хэлэв.

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг Төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнагдсаныг Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар гардууллаа. Мөн хошууч генерал Ж.Содномыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын гавьяат хуульч цол тэмдгээр шагнасан юм. Хүндэтгэлийн арга хэмжээний төгсгөлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын цог хийморийг бадраах, урам зоригийг сэргээх, өөрийн гэсэн өнгө төрх бүхий марш хөгжмийн шинэхэн бүтээл мэндэлснийг Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн бүрэлдэхүүн  сонордуулж, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Х.Хүрэлбаатарын шүлэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Соёмбо” хамтлагийн удирдаач, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, дэслэгч Д.Мягмардоржийн аялгуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын түүхт 100 жилийн ойд зориулан бүтээсэн “Монгол төрийн алба” дууг “Соёмбо” хамтлагийн дуучин, Соёлын тэргүүний ажилтан Н.Энхжаргал, Соёлын тэргүүний ажилтан, хошууч Э.Болормаа, дуучин, дэслэгч Н.Эрдэнэсүх нар  хүндэт зочид төлөөлөгчдөд толиллууллаа.

Нийслэл, 21 аймгаас цахимаар зохион байгуулсан түүхт 100 жилийн ойн баярын хуралд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үе үеийн удирдлага, ахмад ажилтны төлөөлөл, УИХ-ын зарим гишүүд, хамтран ажилладаг байгууллагуудын удирдлагууд, гадаадын зочид төлөөлөгчид болон одоо ажиллаж буй бие бүрэлдэхүүн оролцсон юм.

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Огцор(103.212.116.121) 2021 оны 11 сарын 07

Хулхи хүн чанаргүй ацны үс Загджав огцор

0  |  0
Top