Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой энэ онд тохиож байна.
Ойн хүрээнд хоёр улсын Соёлын яам, ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр өнгөрсөн баасан гарагт /2021.11.05/ Соёлын төв өргөөнд хүндэтгэлийн тоглолт зохион байгууллаа.
Соёлын хамтын ажиллагааны хүрээнд ОХУ-ын Умард Осетийн Улсын эрдмийн бүжгийн “Алан” чуулга, Кубаний казакуудын найрал дуу, бүжгийн чуулгын хамт олон манай улсад хүрэлцэн ирж, монголчуудад гал цогтой уран бүтээлээ хүргэж, эрч хүчийг түгээлээ.
Сэтгэгдэл ( 2 )