Их Британийн 10 хүн тутмын 9-д нь COVID-19-ийн эсрэг бие байгааг судалгаагаар тогтоожээ.
Тус улсын насанд хүрсэн 10 хүн тутмын 9-д нь коронавирусний эсрэг бие үүссэн байгаа талаар Үндэсний статистикийн удирдах газраас нь мэдэгдээд “COVID-19-ийн эсрэг биетэй насанд хүрсэн хүмүүсийн эзлэх хувь Их Британи даяар их байна” гэжээ.
Ковидын эсрэг бие үүссэн байгаа нь иргэд COVID-19-ийн халдвараар өвчилсөн эсвэл вакцин хийлгэсэн байгааг илтгэнэ гэж Үндэсний статистикийн удирдах газраас нь мэдээлэв.
Гэхдээ Их Британид өнгөрсөн 24 цагийн хугацаанд 30305 хүн ковидын халдвараар өвчилсөн нь батлагдаж, тус улсад батлагдсан COVID-19-ийн халдварын нийт тоо 9 301 909 болжээ.
Их Британийн Засгийн газраас мэдээлснээр өнгөрсөн 24 цагийн хугацаанд тус улсад COVID-19-ийн улмаас 62 хүн нас барж, нийт нас баралт 141 805 болсон байна.
Сэтгэгдэл ( 0 )