БНХАУ-ын Эрээн хотод аравдугаар сарын 15-нд хатуу хөл хорио тогтоосонтой холбоотойгоор Замын-Үүд, Эрээний боомтыг түр хаагаад байгаа билээ. Хөл хориог хэзээ цуцлах талаар тодорхой мэдээлэлгүй байна. Хөл хориог халдваргүй болсон өдрөөс хойш 14 хоногийн дараа цуцална гэж Эрээн хотын онцгой комисс мэдэгдэж байгаа. Гэвч өнөөдөр /2021.11.08/ Эрээн хотод 1 тохиолдол нэмж бүртгэгдсэн нь тархалт хумигдах болоогүй байгааг харуулж байна.
Урьдчилсан таамгаар бол БНХАУ-д дотоодын баяр тохиож, хот хоорондын хөл хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбоотойгоор халдвар тархсан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Үүнтэй холбоотойгоор Монгол Улс нарийн ногоо, зарим төрлийн хүнсний хомсдолд орж мэдэхээр нөхцөл байдал үүсээд байгаа тул Эрээн хотод суугаа Консул Т.Мөнхгэрэлтэй холбогдож, дараах тодруулгыг авлаа.
-Эрээн хотод ойрын өдрүүдэд шинэ тохиолдол бүртгэгдсэн үү?
-Хөл хорио тогтоосон өдрөөс эхлэн аравдугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд нийт 19 тохиолдол бүртгэгдээд байсан. Ингээд өнгөрсөн найм хоногийн турш халдвар бүртгэгдээгүй сайн мэдээтэй байсан ч өнөөдөр 1 тохиолдол нэмж бүртгэгдсэн гэдэг мэдээлэл хэвлэлүүдээр гарч байна.
-Шинэ тохиолдол бүртгэгдсэнээр хөл хорионы хугацааг хойшлуулах нь тодорхой болж байна гэсэн үг үү?
-Тэгж ойлгож болно.
-Өмнө нь тантай холбогдоход Эрээний оршин суугчид хүнсээ ч авч чадахгүй хатуу хөл хорионд орсон гэж байсан. Одоо хөл хорионы нөхцөл байдал хэрхэн үргэлжилж байна вэ?
-Хатуу хөл хорио хэвээр үргэлжилж байгаа. Хүсний хувьд захиалгаар тусгайлан авчирч өгч байна.
-Ирэх хоёрдугаар сард БНХАУ-д болох өвлийн олимп хүртэл хил нээхгүй гэдэг мэдээлэл цацагдаад байна. Энэ үнэн үү?
-Албан ёсоор ийм асуудал огт яригдаагүй. Хэвлэлүүд ямар учраас ийм мэдээлэл бичээд байгааг мэдэхгүй. Өвлийн олимп хүртэл хөл хорино гэж албан ёсоор огт яригдаагүй. Ер нь бол олимп хүртэл БНХАУ нэгдүгээр зэргийн халдвар хамгааллын дэглэм барьж ажиллаж байгаа.
-Эрээнээр дамжин Монголд буух хүнсний тээвэрлэлт өчигдрөөс (2021.11.07) сэргэж эхэлсэн мэдээлэл байна. Цаашид хүнсний тээвэрлэлт тогтвортой үргэлжлэх болов уу?
-Өчигдөр долоон вагоноор нарийн ногоо тээвэрлэн, өнөөдөр Замын-Үүдээс Улаанбаатар руу хөдөлж байгаа. Өвөр Монголын нутгаар цас ихтэй байгаа тул зам боогдож байна. Иймд өнөө маргаашдаа хүнсний ногоо их хэмжээгээр ачих боломжгүй болоод байна. Гэхдээ өнөөдөр гурван вагон нарийн ногоо Монгол руу гарна. Ажлын үр дүн эхнээсээ гарч, ачаа ар араасаа ачигдаж эхэлсэн.
Сэтгэгдэл ( 9 )
Яана даа монгол улс минь.. ийм хүмүүс удирдаж байхад бүтэхгүй ээ...
Гадаад хэргийн яам чинь өвлийн олимп болтол хил хаана гэж мэдэгдсэн шүү дээ. Үнэндээ уялдаа холбоогүй ярицгаах юмаа
yadaj boogdson achaa baraagaa awhiimsan
Jijig dund vildwerlel erhlegchid hetsvvdlee sh dee baraa materialaa oruulaachee
худал мэдээ мэдээлэл Консул гээд байгаа эрээнд байгаа энгийн ардаас дор мэдээлэлтэй Консул байснаас байхгүй болсон нь дээр байх ШАЛ ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ
Утгагүй хэрэггүй юм хийх юмаа. Хятад нарийн ногоогүй бол үхэх гээд байгаа юмуу. Өвлийн хувцаснуудаа боломжийн үнэтэй гээд онлайн.р захиалаад авч чадаагүй өвөлтэй золгож байгаа өчнөөн хүн байхад захмалцан бараагаа оруулаач эргүү юмаа
шал тэнэг юм баас болоод гарах нарийн ногоогоор яах гээд бгаа юм. Бас ажлын ахиц гарч бна гэх шиг солиотой юм. Оор авчрвх хэрэгтэй юм алга уу
хаха.... өөрсдөө зохиочоод юун сүртэй юм \n
Бас нэг хужааг тавиа юу консулаар