Их мастер Б.Мөнгөнтуул “Grand Swiss” тэмцээнд 13-р байр эзэллээ

2021 оны 11 сарын 08

Монгол Улсын Гавьяат тамирчин, Их мастер Б.Мөнгөнтуул “Grand Swiss” олон улсын тэмцээнд 13-р байрт шалгарлаа.

Латви улсын Рига хотод 2021 оны аравдугаар сарын 27-оос арваннэгдүргээр сарын 8-ны хооронд зохион байгуулагдсан өндөр зэрэглэлийн “Grand Swiss FIDE - Chess.com” олон улсын тэмцээн явагдлаа.

Тус тэмцээнд Үндэсний шигшээ баг, Алдар спорт хороо, Гэгээн Арвай шатрын клубын тамирчин, Их мастер Б.Мөнгөнтуул 11 өрөг тоглож 6.5 оноотой 13-р байрт шалгарсан талаар Монголын шатрын холбооноос мэдээллээ. Түүнчлэн Б.Мөнгөнтуул гавьяат олон улсын чансаагаа 10.4-р нэмж чадсан бахдам сайхан амжилт гаргасан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top