Соёлын сайд асан С.Чулууныг Эрүүгийн цагдаагийн албанаас шалгаж байгаа ба прокуророос түүнийг цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлсэн гэдэг мэдээлэл байна.
Түүнийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 25.3-т зааснаар “Соёлын биет өвийг завшиж, үрэгдүүлсэн” гэх үндэслэлээр шалгаж байгаа аж.
Тодруулбал, түүнийг Монгол Улсын үндэсний төв архивт хадгалагдаж буй Манж Чин улсын үеийн Хүрээ сайдын 640.000 хуудас бүхий баримтыг харилцан солилцох нэрийдлээр БНХАУ-ын талд хуулбарлаж өгсөн гэж үзэж байгаа аж. Түүнчлэн дээрх баримтуудыг БНХАУ-д “Монгол Улсад хадгалагдаж байгаа нэгдүгээр дүрийн Жавзундамба хутагтын Монгол намтруудын эмхэтгэл” нэртэйгээр хоёр боть ном болгон хэвлүүлэн, худалдаж эхэлсэн гэдэг мэдээлэл ч бий.
Эдгээр баримтуудад манай улсын зүгээс эрдэм шинжилгээний боловсруулалт хийгээгүй байсан гэх ба тус баримтад Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээний олон чухал мэдээлэл багтсан байдаг ажээ.
С.Чулууны хувилж өгсөн гэгдэж буй мэдээлэл, баримтууд нь Монгол Улсын Үндэсний номын сангийн тусгай архивт хадгалагддаг гэх бөгөөд дээрх хэрэгтэй холбоотойгоор өнгөрөгч амралтын өдөр Үндэсний номын санд Эрүүгийн цагдаагийн албанаас шалгалт оруулж, удирдлагуудаас нь тайлбар мэдүүлэг авсан байна.
Сэтгэгдэл ( 5 )
Зориудаар хэт харлуулж бн. Ард түмэн ялгаж салгахтайгаа шүү
оюуны хулгайч, усан толгойт, шунал нь шулам болсон... хэлэх ч үг алга.
Idej uuj hanahgui huvalz! Ger buleer n shalgaj horiosoi.
Дээшээ долигонодог доошоо хавчиж. Доромжилдог новш дооо Албан тушаал монгоноос оор юм сонирхдоггуй ийм хун Чингисийн музей Монгол судлалын холбоог удирдаж болохгуй байхаа МАН анхаараач
монголд байгаа номыг хуулбарлаж өгөхөд юу нь болохгүй гэж дээ юу ч үлдээлгүй өгсөн юм байх гэж бодлоо