Ө.Батцэцэг Азийн холбооны ЭЛИТ ШҮҮГЧ боллоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 11 сарын 08

Монголын Хөлбөмбөгийн холбоо (МХБХ)-ны эмэгтэй шүүгчдээс анх удаа Олон улсын шүүгчийн зэрэгт хүрээд байсан Өнөржаргалын Батцэцэг Азийн хөлбөмбөгийн холбоо (АХБХ)-ны Элит шүүгч боллоо.

Анх 2016 оноос МХБХ-ны шүүгчээр ажилласан Завхан нутгийн охин Ө.Батцэцэг тивийн шүүгчдийн шалгалтыг давж, Монгол Улсаас АХБХ-нд данстай тав дахь элит шүүгч болж байгаа юм. Ингэхдээ Азийн элит зэрэглэлтэй болсон анхны эмэгтэй шүүгч гэдгийг онцлох нь зүйтэй.

МХБХ-ны шүүгчийн хэлтсийн зүгээс шүүгчиддээ бие бялдар, онолын өндөр шалгуур тавьж үндэсний дээд лигт ажиллуулдаг. Улсынхаа хамгийн дээд зэрэглэлийн тэмцээнд өөрийгөө батлан харуулсан шүүгчид ийнхүү олон улс, АХБХ-ны элит зэрэгт хүрдэг.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top