Булган аймаг хэрэглээний халуун усаар хангагдах боломжтой боллоо

2021 оны 11 сарын 08

Булган аймгийн хувьд хөгжлийг хамгийн их хойш татсан асуудлын нэг нь төвийн дулаан, хэрэглээний халуун ус, дэд бүтцийн асуудал байсан юм. Булган сумын хэмжээнд долоон халаалтын зуухыг “Булган Мээж” компаниас галлаж, аймгийн төв бүхэлдээ хар утаа суунаглан байдаг байсан нь нууц биш. Тэгвэл өнөөдөр энэ асуудлыг орон нутгийн төсвөөсөө 1,7 тэрбум төгрөгийн өртөгтэйгээр Аймгийн Засаг дарга Б. Ариун-Эрдэнэ “Шинэ хөгжлийн зам “ мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зориглон шийдэж,  олон жил гацаад байсан дулаан дамжуулах станцуудыг ашиглалтанд орууллаа.

Дулаан дамжуулах 5,6,7-р станцууд ашиглалтанд орсоноор хуучин уурын зуухны хүчээр ажилладаг байсан сургууль , цэцэрлэг , орон сууцны байрууд жигд халж, хэрэглээний халуун устай боллоо. Уурын зуухны галлагаа бүрэн зогссоноор хар утаа тортог агаарт их хэмжээгээр түгж байсан нь арилж, агаарын бохирдол тодорхой хэмжээгээр буурсан байна.

Өнөөдөр Аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ болон  ажил хүлээлцэх улсын комиссын ажлын хэсэг станцуудын үйл ажиллагаатай биечлэн танилцлаа. Мөн дулаан дамжуулах станцаас дулаанаа авч буй “ Ахмадын өргөө”-тэй танилцахад халаалт жигд сайн байлаа.

Ахмадын өргөөний барилга угсралтын ажлыг “Манхан уст” ХХК 1,3 тэрбум төгрөгөөр барьж хугацаандаа хүлээлгэн өгч байна. Харин ус дулаан хэрэглээний усаар хангах дулаан дамжуулах станцын ажлыг “Алтайн үндэс” констракшн амжилттай гүйцэтгэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top