МҮБХ-ноос 2021 оны наймдугаар сарын 17-ны өдөр зохион байгуулсан 512 бөхийн барилдаанд шөвгөрсөн болон өөрсдийн саналаар шинжилгээ өгсөн 18 бөхийн шинжилгээний хариутай холбоотойгоор мэдэгдэл хийлээ.
Мэдэгдэлд "Наймдугаар сарын 16, 17-нд зохион байгуулсан 512 бөхийн барилдаанд шөвгөрсөн 16, өөрсдийн саналаар шинжилгээ өгсөн хоёр, нийт 18 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариуг 10 дугаар сарын 28-нд Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаас Монголын үндэсний бөхийн холбоонд ирүүлcэн. Хариуг ирсэн даруйд допингийн төрлийн бодис илэрсэн дөрвөн бөхөд мэдэгдсэн бөгөөд холбогдох дүрмийн дагуу дээрх нэр бүхий бөхчүүд 10 хоногийн дотор "B" cорьцоо шинжлүүлэх эсэхээ МҮБХ-нд мэдэгдэх журамтай.
2021.11.08-наар 10 хоногийн хугацаа дуусаж байгаа бөгөөд нэг бөх "B" copьцоо шинжлүүлэх хүсэлт гаргасан тул дүрэм ёсоор уг шинжилгээний хариуг БНСУ-ын итгэмжлэгдсэн лабораториос ирүүлсний дараа мэдээллийг хүргэнэ" гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )