Төрсөн дүүгийнхээ амь насыг хохироосон этгээдийг Архангай аймгийн цагдаагийн газраас саатуулан, шалгаж байна.
Тодруулбал, Архангай аймгийн Өгийнуур суманд оршин суух хаягтай 46 настай, эрэгтэй М гэгч нь төрсөн дүүтэйгээ маргалдаж, улмаар хүрзээр цохиж, амь насыг нь хохироожээ.
Тэрбээр дүүгийнхээ хамт амьдардаг байсан бөгөөд хэрэг гарсан өдөр хоёул архидан согтуурсан байсан аж. Задлан шинжилгээний урьдчилсан дүгнэлтээр талийгаач нь тархины битүү гэмтэл авч, нас барсан болох нь тогтоогджээ.
Сэтгэгдэл ( 1 )
Ene arhi gedeg baliar yumiig horiod uguuchee erh medel ni nadad bsan bol horih baisan bas ter shagiin arhitai ch temtseh bailaa