Монголын түүх, соёлын хосгүй үнэт дурсгал болох Өндөр Гэгээн Занабазарын мутраар бүтээгдсэн 21 Дара эхийг олон нийтэд толилуулах, түүний урлагийн болон соёлын үнэт өвийг тайлбарлан танилцуулах үзэсгэлэн өчигдөр (2021.11.09) Дүрслэх урлагийн музейд болсон юм.
“Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд Өндөр гэгээн Занабазарын хосгүй үнэт өв болох цутгуур баримлын цуглуулгаас “Хорин нэгэн Дара эх”, “Ногоон Дара эх”, “Цагаан Дара эх” шүтээн бүтээлүүдийг нэгэн чуулган болгож, анх удаа дэлгэн толилуулж байгаа үзэсгэлэнгийн нээлтэд Соёлын сайд Ч.Номин, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн П.Анужин, болон Б.Жаргалмаа нарын эмэгтэй гишүүд зочилж, “Дара эхийн чуулган” үзэсгэлэнг сонирхжээ.
“Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд Өндөр Гэгээн Занабазарын хосгүй үнэт өв болох цутгуур баримлын цуглуулгаас “Хорин нэгэн дара эх”, “Ногоон дара эх”, “Цагаан Дара эх” шүтээн бүтээлүүдийг нэгэн чуулган болгож, анх удаа дэлгэн толилуулж байгаа үзэсгэлэн энэ сарын 11-ний өдрийг дуустал үргэлжлэх юм.
Сэтгэгдэл ( 0 )