АН-ын эрх барьж байхад Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат нарт холбогдох хэргийн шүүх хурал боллоо. Шүүхээс тэдэнд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэх үндэслэлээр ялаас чөлөөлжээ. Тодруулбал, Нийслэлийн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Мөнхбат, Ч.Отгочулуу, Б.Шинэбаатар нарт холбогдох хэргийг 2021.11.03-4, 8-9-ний өдрүүдийн хооронд хянан хэлэлцэж шийдвэрлэв.
Прокуророос:
1. Н.Мөнхбат нь нийтийн албан тушаалтнаар буюу Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж:
Монгол банкин дахь Хөгжлийн банкны харилцах дансанд хүү тооцогдохгүй хэлбэрээр байршиж, татан төвлөрүүлэх боломж бүхий хангалттай эх үүсвэр мөнгөн хөрөнгө байршиж байхад түүнийг эргүүлэн татаж эдийн засгийн эргэлтэд оруулалгүй харин ХААН банк, Худалдаа хөгжлийн банк, Капитал банк, Голомт банк, Чингис Хаан банк, Капитрон банк, Төрийн банк, Хас банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Улаанбаатар хотын банкинд хүүтэйгээр байршиж байсан мөнгөн хөрөнгө эх үүсвэрийг 2013 оны 09 дүгээр сарын сарын 05-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр 102 удаа буцаан татах шийдвэрийг бие даан гаргаж, Хөгжлийн банкинд нийт 3.653.839.974.78 (гурван тэрбум зургаан зуун тавин гурван сая найман зуун гучин есөн мянга есөн зуун далан дөрвөн төгрөг далан найман мөнгө) төгрөгийн “их хэмжээний” хохирол учруулсан;
Н.Мөнхбат нь нийтийн албан тушаалтнаар буюу Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Б.Шинэбаатар, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байсан Ч.Отгочулуу нартай бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тендер сонгон шалгаруулалт явуулахгүйгээр Худалдаа Хөгжлийн банкны төв барилгаас ажлын байр шууд худалдан авах тухай асуудлыг санаачлан 2015 оны 06 дугаар сарын 16, 18-ны өдрүүдэд Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хуралд танилцуулж,2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр “Худалдаа хөгжлийн банк”-тай “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах” гэрээг байгуулан тус банкны байрны нийт 22.644.126.746.85 төгрөгийн үнэлгээтэй 11, 12 дугаар давхрын 3240 м.кв талбай, В1 давхрын 10 ширхэг авто машины зогсоол зэргийг зах зээлийн ханшнаас өндөр үнээр буюу 27.598.081.637.2 төгрөгөөр худалдан авч, Худалдаа Хөгжлийн банкинд давуу байдал бий болгосны улмаас Монгол Улсын Хөгжлийн банкинд 27.598.081.637.2 (хорин долоон тэрбум таван зуун ерэн найман сая наян нэгэн мянга зургаан зуун гучин долоон төгрөг, хорин мөнгө) төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан;
Н.Мөнхбат нь нийтийн албан тушаалтнаар буюу Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж:
Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 52 дугаартай тогтоолд “Мон Лаа” ХХК-ийн хэрэгжүүлж буй төмрийн хүдрийг нойтон аргаар баяжуулах үйлдвэрийн төслийн санхүүжилтэд зориулж 3.000.000 Ам.доллартой тэнцэх хэмжээний төгрөгийн зээлийг бусад 9 нөхцөл хангагдсаны үндсэн дээр гэрээ байгуулан олгохыг гүйцэтгэх захирал Н.Мөнхбатад зөвшөөрсөн байхад эдгээр нөхцөлийн 4 дэх хэсэгт заасан буюу “Элстэйн төмрийн хүдрийн уурхайд нойтон баяжуулах үйлдвэр байгуулах техник эдийн засгийн үндэслэлийг эцсийн байдлаар авах” гэсэн нөхцөл хангагдаагүй байхад 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 3-ТХ-ХО 2014-118 тоот “Зээлийн гэрээ”, мөн 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 3-ТО-ХО 2014-118-1 тоот “Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ” зэргийг “Мон Лаа” ХХК-тай байгуулан тус компанид 3.000.000 ам.доллартой тэнцэх хэмжээний буюу 5.642.970.000 (таван тэрбум зургаан зуун дөчин хоёр сая есөн зуун далан мянга) төгрөгийн зээл олгох шийдвэр гаргаж,
“Мон Лаа” ХХК-ийн төлбөрийн даалгаврыг үндэслэн зээлийн гэрээний дагуу олгогдсон 5.642.970.000 төгрөгийг юаньд хөрвүүлэн тооцож, Монгол Улсын Хөгжпийн банкнаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хотын “Шу Гуанг Жиа Гон /Шиа го/” /Shu Guang Jia Gong” Co.,Ltd /Qiao Go/ компанийн эзэмшлийн тус Улсын Тариалан банкны Эрээн хот дахь салбарын “Эгрикалчрал банк оф Чайна иннер Монголиа брэнч” /Agricultural bank of China Inner Mongolia branch/ 6228485056140417665 тоот данс pyy:
2014 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 12.666.183.87 юань, 2014 оны 10 аар сарын 20-ны өдөр 3.594.315.15 юань, 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 1.752.000 юанийг тус тус шилжүүлж, “Мон Лаа” ХХК-ийн ерөнхий захирал Х.Энхсайханд давуу байдал бий болгосны улмаас Монгол Улсын Хөгжлийн банкинд их хэмжээний хохирол учруулсан;
2. Б.Шинэбаатар нь нийтийн албан тушаалтнаар буюу Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байсан Ч.Отгочулуу нартай бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж:
Засгийн газрын 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаартай тогтоолоор Уул уурхайн яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга ТУЗ-ийн гишүүн байхаар тодорхой заасан байхад Ч.Отгочулууг Уул уурхайн яамны төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 29 дугаартай тушаалаар Төрийн жинхэнэ албанаас чөлөөлөгдсөн буюу Төлөөлөн удирдах Зөвлөлийн гишүүний эрх зүйн чадамжгүй болсон байсныг мэдсээр байж Ч.Отгочулууг 2015 оны 06 дугаар сарын 16, 18-ны өдрүүдийн ТУЗ-ийн хуралд оролцуулж, ирцийг хууль бусаар бүрдүүлэн, 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 52 дугаартай Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 19 хаягт орших “Худалдаа хөгжлийн банк”-ны төв байрнаас ажлын байр худалдан авч, гэрээ байгуулах эрх олгосон тухай хууль бус бүрэлдэхүүнтэйгээр тогтоол гаргаж, 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр “Монгол улсын Хөгжлийн банк”, “Худалдаа хөгжлийн банк” нар нь “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах” гэрээг байгуулан Худалдаа хөгжлийн банкны байрны нийт 22.644.126.746.85 төгрөгийн үнэлгээтэй 11, 12 дугаар давхрын 3240 м.кв талбай, В1 давхрын 10 ширхэг авто машины зогсоол зэргийг зах зээлийн ханшнаас өндөр үнээр буюу 27.598.081.637.2 төгрөгөөр худалдан авч, Худалдаа хөгжлийн банкинд давуу байдал бий болгосны улмаас Монгол Улсын Хөгжлийн банканд 27.598.081.637.2 (хорин долоон тэрбум таван зуун ерэн найман сая наян нэгэн мянга зургаан зуун гучин долоон төгрөг, хорин мөнгө) төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт үйлдлийг удирдан зохион байгуулж, хамтран гүйцэтгэсэн;
Б.Шинэбаатар нь нийтийн албан тушаалтнаар буюу “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн тэргүүн дэд захирлаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж:
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн өмнөх ерөнхий захирлаар ажиллаж байсан Ц.Даваацэрэнгийн 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК /худалдагч/, “Эрдэнэт үйлдвэр” /худалдан авагч/ ХХК-иудын хооронд байгуулсан 2/260-16 дугаартай гэрээгээр 40, 80 мм-ийн хэмжээтэй ган бөөрөнцөгийн бэлдэцийг НӨАТ дүн ороогүй үнээр 1.799.999 төгрөгөөр худалдан авахаар урт хугацааны буюу 5 жилийн хугацаатай, гэрээний 4.1-д барааны үнэнд өөрчлөлт оруулахгүй, үнэ тогтвортой байхаар тусгасан байхад:
2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр дээрх №2/260-16 тоот гэрээнд “Ам.долларын ханш өссөн” гэх шалтгаанаар нэмэлт, өөрчлөлт оруулан худалдан авч буй барааны үнийн дүнг 15 хувиар нэмж, нэг жилд нийлүүлэх барааны үнэ нь 39.599.999.835.9 төгрөг байсныг 45.539.999.811.29 төгрөг болгон үндэслэлгүйгээр их хэмжээгээр нэмэгдүүлж,
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн нэрийн өмнөөс тус нэмэлт гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулан, өндөр үнээр ган бөөрөнцөгийн бэлдэц худалдан авч, “Кью Эс Си” ХХК болон “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-д давуу байдал бий болгосны улмаас “Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газарт 10.991.628.450 (арван тэрбум есөн зуун ерэн нэгэн сая зургаан зуун хорин найман мянга дөрвөн зуун тавин) төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан;
3. Ч.Отгочулуу нь Засгийн газрын 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаартай тогтоолоор Уул уурхайн яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга ТУЗ-ийн гишүүн байхаар тодорхой заасан байхад 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдөр тухайн Уул уурхайн яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний эрх зүйн чадамжгүй болсон үедээ Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Б.Шинэбаатар, Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат нартай бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж:
2015 оны 06 дугаар сарын 16, 18-ны өдрүүдийн ТУЗ-ийн хуралд биечлэн оролцож, ирцийг хууль бусаар бүрдүүлсэн, улмаар хурлаар хэлэлцсэн хууль бус худалдан авалтыг дэмжиж, 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 52 дугаартай Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайвны ергөн чөлөө 19 хаягт орших “Худалдаа хөгжлийн банк”-ны төв байрнаас ажлын байр худалдан авч, гэрээ байгуулах эрх олгосон тухай хууль бус бүрэлдэхүүнтэйгээр тогтоол гаргахад оролцож 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр “Монгол улсын Хөгжлийн банк”, “Худалдаа хөгжлийн банк” нар нь “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах” гэрээг байгуулан Худалдаа хөгжлийн банкны байрны нийт 22.644.126.746.85 төгрөгийн үнэлгээтэй 11, 12 дугаар давхрын 3240 м.кв талбай, В1 давхрын 10 ширхэг авто машины зогсоол зэргийг зах зээлийн ханшнаас өндөр үнээр буюу 27.598.081.637.2 төгрөгөөр худалдан авч, Худалдаа хөгжлийн банканд давуу байдал бий болгосны улмаас Монгол Улсын Хөгжлийн банкинд 27.598.081.637.2 (хорин долоон тэрбум таван зуун ерэн найман сая наян нэгэн мянга зургаан зуун гучин долоон төгрөг, хорин мөнгө) төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт үйлдлийг хамтран гүйцэтгэсэн хэмээн тус тус яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн.
Шүүхээс Н.Мөнхбат, Б.Шинэбаатар, Ч.Отгочулуу нарыг бүлэглэж Монгол Улсын Хөгжлийн банканд 27.598.081.637.2 (хорин долоон тэрбум таван зуун ерэн найман сая наян нэгэн мянга зургаан зуун гучин долоон төгрөг, хорин мөнгө) төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан;
Б.Шинэбаатарыг “Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газарт 10.991.628.450 (арван тэрбум есөн зуун ерэн нэгэн сая зургаан зуун хорин найман мянга дөрвөн зуун тавин) төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан;
Н.Мөнхбатыг Хөгжлийн банканд нийт 3.653.839.974.78 (гурван тэрбум зургаан зуун тавин гурван сая найман зуун гучин есөн мянга есөн зуун далан дөрвөн төгрөг далан найман мөнгө) төгрөгийн “их хэмжээний” хохирол учруулсан хэмээн тус тус буруутган ялласан хэргүүдийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Харин Н.Мөнхбатыг Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Мон Лаа” ХХК-д давуу байдал олгож Монгол Улсын Хөгжлийн банканд 5.642.970.000 (таван тэрбум зургаан зуун дөчин хоёр сая есөн зуун далан мянга) төгрөгийн буюу хүнд хор уршиг учруулсан буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Н.Мөнхбатад холбогдох хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн.
Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар
Сэтгэгдэл ( 7 )
Хулгайчууд шүүх, прокуроруудтайгаа далдуур хуйвалдаж тохирчоод ийм байдлаар хэргийг удаашруулж шийдэхгүй байлгасаар хөөн хэлэлцэх хугацаа гэдгийг нь өнгөрүүлээд хэргээс гэм ялгүй мултардаг байдал эртнээс тогтчоод байгаа. Хууль шүүх, прокурорын салбарт шинэчлэл ороогүй байгаагүй бодит жишээ... Дараа дараагийн төрөөс хулгай хийсэн хулгайч нар хэргээс мултрах хоног хугацагаагаа хүлээгээд сууж байна. Шүүгч, прокурор нар нь хэрэг саатуулж өгснөөрөө далдуур маш их хахууль авч байгаа гэж хардах бүрэн үндэслэл байна шүү
Би газар зарж, албан тушаалыг үнэлж, банкнаас олон тэрбумын зээл зуучилж, тендер олж өгдөг хүн. Үзэгний үзүүрээр баяжиж, хийсэн хэрэгтээ ял эдлэхгүй сайхан байна. Монгол улсад ажил хийхгүй олон тэрбумыг олж амдьрах боломжтой, намын нөхөд байхад л би хууль шүүхээс айхгүйгээр луйвар, хулгай хийж болж байна. Сайхан байнаа.
Хэрэг хуучирдаггүй шүү. Юун хөөн хэлцэх хугацаа вэ. Улсад ийм их хохирол учруулаад байхад хэргийн хааж л байдаг. Нямбаатар нээх л том том хуцаад байсан ийм хэргүүд дээр арга хэмжээ авч. Эд хөрөнгийн хурааж\n Жангийн гудруул
АН ын голдуу гэмт хэрэгтэнгүүд ийм шалтгаанаар хэрэгээс мултардаг болсон шүү дээ.Одоо мултрах гээд Элбэгдорж, Батүүл гээд олон хүмүүс өдөр хоног тоолоод сууж байгаа юм биш үү...
ТОМ ТОМ ХЭРЭГ ХИЙЧИХЭЭД ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААГ НЬ ДУУСТАЛ ГАДААДАД ОРОГНООД БАЙЖ БОЛОХ ЮМ БНА ШҮҮ ДЭЭ...БҮГДЭЭРЭЭ ИЙМ БАЙДЛААР ХЭРЭГ ХИЙГЭЭД БАЙЖ БОЛОХ ЮМ БАЙНА ЛД АА!!!!!!!!!!!!!
арай дэндүү байна.монгол дэлхийн хамгийн анхны хуульгүй улс больё
gulugnuud\n