С.Моллаи, Ц.Цогтбаатар нарт ТӨРИЙН ОДОН хүртээжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 11 сарын 10

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, "Токио-2020" олимп болон паралимпын наадамд амжилт гаргасан тамирчин, дасгалжуулагчдад төрийн одон, цол тэмдэг гардуулахаар болжээ.

Ерөнхийлөгчийн зарлигаар "Токио-2020" олимпын наадмын хүрэл медальт, ДАШТ-ийн алт, мөнгө, хошой хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин, Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин М.Уранцэцэг, "Токио-2020" паралимпын наадмын алтан медальт, Гавьяат тамирчин  Э.Содномпилжээ нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж буй бол "Токио-2020" олимпын наадмын мөнгөн медаль хүртсэн Саид Моллаи, хүрэл медаль хүртсэн жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин Ц.Цогтбаатар, "Токио-2020" олимпын наадмаас чөлөөт бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн Б.Болортуяа нарыг Сүхбаатарын одонгоор шагнахаар болжээ.

Түүнчлэн Монголын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Баттулга, Монголын хүндийг өргөлтийн холбооны Ерөнхий дасгалжуулагч, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин Ц.Хосбаяр, парапауэрлифтингийн дасгалжуулагч Д.Баттулга нарт Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч цол хүртээхээр болжээ.

Шагналыг маргааш 14:00 цагаас Төрийн ордонд гардуулна. 
 



 

 

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.161.114) 2021 оны 11 сарын 11

Гавьяатыг нь өгөхгүй яасын бэ гавьяа байгуулсан хүмүүст одон медалиа зөв өгч сураач эхлээд гавьяат дараа нь Сүхбаатарын одон өгсөн бол шагнал нүдээ олох нь тэр Хүүкийн зөвлөхүүд гэж нэг малнаас дор амьтад байна аа түй чорт гэж

0  |  0
Хоосон(124.158.96.228) 2021 оны 11 сарын 11

Амьдралд нь түй ч хэрэг болохгүй юм өгч дээ. Хоосон юманд хөөрдөг гарууд нь доор баатар болгоё ч гэх шиг хаха.

0  |  0
Спорт(202.9.40.90) 2021 оны 11 сарын 12

Олимпийн медальтнууд алт мөнгө хүрэл гэлтгүй бүгд л Монгол улсын алтан соёмбот төрийн далбааг мандуулсан гайхамшгууд бүгдэд нь ХӨДӨЛМӨРИЙН БААТАР цол олгох нь зөв шүү дэмжээд яваарай

1  |  0
Sandag(89.204.139.108) 2021 оны 11 сарын 11

Bugded ni bayr hurgiyee! Bas l hund hudulmuriin negdee!

0  |  0
Зочин(139.5.217.164) 2021 оны 11 сарын 11

Баялаг бүтээгчдэд ээ БААТАР цолоо өгье. Тамирчин баатар ч одоо хаашаа юм. Өөрийнхөө төлөө л улсын мөнгөөр энд тэнд барилдаж яваа муу сурлагатайн, Дагвадоржийн хувилсан дүрүүд шүү дээ

0  |  2
Sumaa(202.9.46.7) 2021 оны 11 сарын 11

Тамирчиддаа баяр хүргэе зөв шийдвэр байна даа.

2  |  1
Зочин(103.229.122.40) 2021 оны 11 сарын 13

Тамирчдад гавьяатаас өөр цол өгөх хэрэгггүй..Одоо өгсөн новшнууда хар да.Ард түмнийхээ дээр гараад суучихсан.Тамирчин хүнд Хөдөлмөрийн баатар,Чингисийн одон, ёстой илүү шүү.авч байгаа хүмүүс хүндлэгдэхгүй дэ.Авах гэж бгаа хүмүүс өөрөө больчих болдоггүй л юм байх да

3  |  2
зочин(202.131.227.26) 2021 оны 11 сарын 11

тив дэлхийд үнэнхүү хүчтэй гэдгээ харуулсан монгол тамирчид, дасгалжуулагчийн бахдам сайхан амжилтыг үнэлж шагнаж буйд үнэхээр тэдний өмнөөс талархаж байна.

1  |  1
zochin(66.181.178.97) 2021 оны 11 сарын 10

bolj dee

0  |  0
Top