Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Токио-2020" олимп болон паралимпын наадамд амжилт гаргасан тамирчин, дасгалжуулагч, спортын салбарынханд төрийн дээд одон, медаль гардуулах зарлиг гаргажээ.
Ерөнхийлөгчийн зарлигаар "Токио-2020" олимпын наадмын хүрэл медальт, ДАШТ-ийн алт, мөнгө, хошой хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин, Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин М.Уранцэцэг, "Токио-2020" паралимпын наадмын алтан медальт, Гавьяат тамирчин Э.Содномпилжээ нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээжээ.
Мөн Монголын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Баттулга, Монголын хүндийг өргөлтийн холбооны Ерөнхий дасгалжуулагч, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин Ц.Хосбаяр, парапауэрлифтингийн дасгалжуулагч Д.Баттулга нарт Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч цол хүртээж, амжилтыг нь үнэлжээ.
Шагналыг маргааш 14:00 цагаас Төрийн ордонд гардуулна.
Сэтгэгдэл ( 3 )
uguh yostoi ene 2 hun avah ch yostoi! yaponii undesnii buhuur barildaad heden mungutei bolhoor deer doorgui pyldagnaj guigeed hudulmuriin baatar buur gaviyataa hachirlaad ugdug bish biluu? tednii derged bl olipiin avrga hun mungugui bj bolno gehdee avah yostoi ymaa avch bgaad l shudraga haragdaj bn .
Уранцэцэг баатарт маана зоож бж өглөө хөөрхий эдэн дотороос өнөө дэлхийн тэмцээний дараа яваад өгнө гэсэн шигээг мана авч яваад дэлхийд нүдний булай болгоод ирсэн өнөө чөлөөтийн дасгалжуулагч нэрт баттулага гэхч хүн МЧБ-н холбоо ерөнхийлэгийн шагнал олгох хороогоор өөрөө гүйсээр бгад ах одоо энд удахгүй тамирчин байхдаа авч чадаагүй гавьяат өнгөрлөө одоол өгчих гэсээр бгаад 1 тэмтэгтэй болож бх юм зайгаа тавих биш тэмдэг аваад ирлээ одоо ажиллаа хий нь гэх нь маргааш юу гэж хуцах нуу төр өглөө ажилаа сайн хийж дараагийн олимпод яв гэж өгсөн гэх ви дэ ичэх булчирхайгүйл хүн юм үеийн болон дээд
Тамирчидаа шагнуулж байхад дэмжилгүй яахав Гэлээ гэхдээ нэг юмыг ойлгох хэрэгтэй МУ-ын хөдөлмөрийн баатар цолыг Олимпийн их наадмаас медаль авсан тамирчиндаа өгөөгүй байж Паралимпийн аварга болсон тамирчинд өгөх нь буруу яаж ч бодсон Өдөр шөнө шиг хоёр өөр шүү