Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Токио-2020" олимп болон паралимпын наадамд амжилт гаргасан тамирчин, дасгалжуулагч, спортын салбарынханд төрийн дээд одон, медаль гардуулах зарлиг гаргажээ.
Ерөнхийлөгчийн зарлигаар "Токио-2020" олимпын наадмын хүрэл медальт, ДАШТ-ийн алт, мөнгө, хошой хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин, Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин М.Уранцэцэг, "Токио-2020" паралимпын наадмын алтан медальт, Гавьяат тамирчин Э.Содномпилжээ нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээжээ.
Мөн Монголын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Баттулга, Монголын хүндийг өргөлтийн холбооны Ерөнхий дасгалжуулагч, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин Ц.Хосбаяр, парапауэрлифтингийн дасгалжуулагч Д.Баттулга нарт Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч цол хүртээж, амжилтыг нь үнэлжээ.
Шагналыг маргааш 14:00 цагаас Төрийн ордонд гардуулна.
Сэтгэгдэл ( 3 )
Яасан гэж гавьяат егч байгаа юм бол, шал сайн арчуулсан гэж егч байгаа юм байх даа
Жинхэнэ гавьяатууд одоо л тодорхоно дээ
Жинхэнэ гавьяатууд одоо л тодорхоно дээ, Их төмөр тараалтаар болснууд ч яахав