Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Токио-2020" олимп болон паралимпын наадамд амжилт гаргасан тамирчин, дасгалжуулагч, спортын салбарынханд төрийн дээд одон, медаль гардуулах зарлиг гаргажээ.
Ерөнхийлөгчийн зарлигаар "Токио-2020" олимпын наадмын хүрэл медальт, ДАШТ-ийн алт, мөнгө, хошой хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин, Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин М.Уранцэцэг, "Токио-2020" паралимпын наадмын алтан медальт, Гавьяат тамирчин Э.Содномпилжээ нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээжээ.
Мөн Монголын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Баттулга, Монголын хүндийг өргөлтийн холбооны Ерөнхий дасгалжуулагч, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин Ц.Хосбаяр, парапауэрлифтингийн дасгалжуулагч Д.Баттулга нарт Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч цол хүртээж, "Токио-2020" олимпын наадмаас медаль хүртсэн тамирчдыг төрийн одонгоор шагнана.
Түүнчлэн жүдо бөхийн спортоор олон жил тууштай хичээллэн, тив, дэлхийн тэмцээнд өндөр амжилт гаргасан жүдо бөхийн ОУХМ Д.Төмөрхүлэг, О.Ууганбаатар нарт Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээхээр болжээ.
Шагналыг маргааш 14:00 цагаас Төрийн ордонд гардуулна.
Сэтгэгдэл ( 4 )
Ичихгүй зүүгээд явандаа бас Х.Баттуул ёо ёо чөлөөтийн бас зөндөө гавьяа байгуулаагүй гавьяат зөндөө
дэлхийн аварга, олимпын медальтанд л гавьяат өгмөөр юм, ингээд шалны алчууруудад гавьяат өгөөд байхаар гавьяат цол үнэгүйдхээс яах вэ дээ
Shoovdort ogoochee delhiin 3 hurel olimpiin bus jin geed adaglah hereggu
Болдог л шагнал Амжилт хүсье