Японы Окинава арлын ойролцоо хүчтэй газар хөдлөлт болжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 11

Окинава арлын ойролцоох усанд /2021.11.11/-ний өглөө 6.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон бөгөөд өнөөгийн байдлаар хүний амь нас хохирсон болон эд хөрөнгийн хохирол гараагүй байна.

Японы цаг уурын агентлагийн мэдээлснээр, газар хөдлөлт Токиогийн цагаар /2021.11.11/-ний өдрийн 0:45 цагт болсон бөгөөд голомт нь Окинава арлын өмнөд хэсэгт орших тэнгист, голомтын гүн нь 10 км орчим байжээ. Газар хөдлөлтийн улмаас цунами үүсэх аюул байхгүй гэж Японы цаг уурын агентлаг мэдэгдэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top