Дуучин С.Бичүүгийн “Үл таних бүсгүй”-тэй танилц

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 11

“Будаггүй уруулын амт”, “Энхрийлмээр” зэрэг бүсгүй хүний гоо сайхан, эрхэмсэг чанарыг уран бүтээлээрээ мөнхөлсөн дуучин С.Бичүү ээлжит хайрын дуугаараа бэлэг барьлаа.

“Үл таних бүсгүй” нэртэй түүний шинэ уран бүтээлд хэн бүхний дурсамжийг сэдрээх гэнэтийн мөртлөө нандин түүхийг дуулжээ.

Дуулсан дуу болгоноороо дамжуулан хайрын олон өнгийг түгээхийг зорьдог тэрээр чансаатай бүтээл гаргахын тулд бүхнээ дайчилдаг, хөдөлмөрч нэгэн гэдгээрээ урлангийнхан дундаа сайшаагддаг. “Үл таних бүсгүй дуу” нь цахим хуудсуудаар цацагдсан даруйдаа хандалтаараа тэргүүлж, хурим найр, баяр ёслолуудын захиалгат жагсаалтыг ч өнгөлж байгаа сурагтай.

Яг л танд зориулж, таны мэдрэмжийг дуулж байгаа мэт түүний шинэ дууны бадаг, мөртүүд энгийн ч хөг, аялгуу нь чамин.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top