Ази тив даяар хөлбөмбөг сонирхогчдын тоо нэмэгдэж байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 11 сарын 11

Азийн хөлбөмбөгийн холбоо (АХБХ)-ны Мэдээлэл харилцааны хорооны 3 дахь удаагийн хурал цахимаар амжилттай болж өндөрлөлөө.

Хурлыг тус хорооны дарга МХБХ-ны Ерөнхийлөгч, АХБХ-ны Дэд Ерөнхийлөгч А.Ганбаатар удирдан явуулсан юм.

Тус хорооны өмнөх хурлаас дэлхий дахинд үүсээд буй цар тахлын нөхцөл байдлын улмаас АХБХ-ны мэдээлэл, харилцаа, сурталчилгааг нийгмийн сүлжээний олон талбарыг ашиглан эрчимжүүлэх шийдвэр гарсан бөгөөд өнөөдрийн хурал дээр дүгнэн хэлэлцэв. 2016 оны мэдээлэл харилцааны үйл ажиллагааг энэ 2021 оны 9-р сарын үр дүнтэй харьцуулахад хөл бөмбөгийн үзэгчид, дэмжигчдийн тоо маш эрчимтэй нэмэгдэж байгаа нь харагдлаа. Жишээлбэл, дээр заасан хугацаанд АХБХ-ны Facebook дагагчид 235%, Twitter дагагчид 282%, LinkedN сувгийн дагагчид 350%, Youtube сувгийн дагагчид 1128%, Instagram дагагчид 4710% тус тус нэмэгджээ. Ялангуяа вэб хуудсыг шинэчлэн хийж мандарин хэл дээр мэдээлэл оруулдаг болсноор Хятадын Weibo сүлжээний дагагчид ганцхан жилийн дотор 450000 гаруй тоогоор буюу эрс нэмэгдсэн байна.

МХБХ-ны Зөвлөлийн ээлжит удаагийн хурал 2021 оны 11-р сарын 09-нд болсон бөгөөд тус хурлаар Маркетингийн хэлтсийн дарга Э.Амарсайхан мэргэжлийн хөлбөмбөгийн туслах контент бэлтгэх, мэдээ мэдээллийг алдалгүй хүргэх "MFF Studio"-г байгуулах талаар зөвлөлд танилцуулсан юм. Зөвлөлийн хурлаар түүний саналыг дэмжиж МХБХ-ны мэдээлэл сурталчилгааны үйл ажиллагааг идэвхжүүлэн шинэлэг сувгууд, шинэ арга барилаар ажиллахаар шийдвэрлэсэн нь цаг хугацаагаа олсон шийдвэр байсныг тус хурал батлаж байна.

МХБХ-ны маркетингийн хэлтсээс мэдээлэл, сурталчилгааны олон хэлбэрийг мөн үр дүнтэй ашиглаж байгаа гэдгээ үзэгч, фэнүүддээ дахин танилцуулахдаа таатай байна. 

Та бүхэн манай нийгмийн сүлжээний дараахь хаягуудыг найз нөхөддөө түгээн танилцуулж, монгол улсад хөл бөмбөгийн спортын хөгжлийн сурталчлахад хамтран ажиллаарай.


Эх сурвалж: МХБХ

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR MAXWELL(129.205.124.19) 2022 оны 02 сарын 08

Хэрэв та бөөр зарах, худалдаж авах сонирхолтой байгаа бол бидэнд мэдэгдээрэй\nOrgan”s бидэнтэй цахим шуудангаар болон холбоо барихаас бүү эргэлзээрэй.\n\nИмэйл: birothhospital@gmail.com\nЯмар програмын дугаар: 33751490980\n\nХүндэтгэсэн\nЭМНЭЛГИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ\nDR MAXWELL

0  |  0
WAN KEI(146.70.44.110) 2022 оны 01 сарын 27

Нараяна эрүүл мэндийн эмнэлэгт А, О, В цустай бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа тул доноруудыг (850,000.00 доллар) шагнана. Бид Энэтхэг, Их Британи, Турк болон бусад улсад байрладаг тул сонирхсон хүмүүс бидэнтэй холбоо барина уу, та тэр даруйдаа өндөр шагнал авах болно. Бүх имэйлийг (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) шуудангаар илгээх ёстой.\nАмь аврахад бөөр хэрэгтэй Амь аврахад бэлэн байгаа танд баярлалаа.

0  |  0
zzzzz(66.181.178.97) 2021 оны 11 сарын 11

manayd l law khugjikhguy yum bilee

0  |  0
Dr. louis(104.223.98.177) 2021 оны 11 сарын 11

Та бөөрөө зармаар байна уу?\nТа санхүүгийн хямралын улмаас бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байна уу? Та юу хийхээ мэдэхгүй байна уу? Өнөөдөр бидэнтэй dr.louisclinic@gmail.com хаягаар холбогдоорой, бид танд бөөрөнд сайн үнэ санал болгох болно. яаралтай бөөр хэрэгтэй байна манай эмнэлэг эсвэл whatsapp 60166647826\nИмэйл: dr.louisclinic@gmail.com\nWhatsApp: 60166647826\nҮнэ: $650,000 доллар

0  |  0
Top