АТГ-аас УИХ-ын гишүүн асан, "Эрдэнэс Монгол"-ын Гүйцэтгэх захирал Д.Хаянхярвааг авлига авсан, мөнгө угаасан байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татсан бөгөөд ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид цагдан хорьж байгаа юм.
Харин хууль хяналтныхны Д.Хаянхярваагийн өрөөнд нэгжлэг хийж байх үеийн зураг задарч, тэрхүү зургийг олон нийт зориудаар "задалсан", зохион байгуулалттай хэрэг гэх зэрэг байр суурийг илэрхийлсэн байдаг.
Тэгвэл тухайн зургийн хэн ямар зорилгоор олон нийтэд дэлгэсэн болохыг нь тогтоохоор хуулийн байгууллага шалгалтын ажиллагаа явуулж байгаа юм. Энэхүү ажиллагаа ямар шатандаа яваа талаар АТГ-ын дэд дарга Г.Азжаргалаас тодрууллаа.
Тэрбээр "Хоёр үндэслэлээр яллагдагчаар татсан. Нэг нь авлига авсан, нөгөө нь мөнгө угаасан байж болзошгүй гэх үндэслэл. Харин олон нийт гүйцэтгэх ажиллагаа гэж яриад байгаа. Гүйцэтгэх ажиллагаа гэдэг бол тусдаа зүйл. Гүйцэтгэх ажиллагааны материал гэдэг нь өөрөө төрийн нууцтай холбоотой байдаг. Таны нэр дурдагдсан хүн дээр мэдээлэл гарсан. АТГ-ын дотоод хяналт, шалгалт явж байгаа. Бусад байгууллагаас шалгалт хийж байгаа. Түүнийг АТГ-ын албан хаагчид хийсэн үү, хөндлөнгөөс оролцсон уу гэдгийг шалгаж байна" гэх тайлбарыг өглөө.
Сэтгэгдэл ( 3 )
УРТ ХЭЛ ХҮЗҮҮ ОРООНО ГЭДГИЙГ ХАЯНХИРВААГИЙН ҮЙЛДЭЛ ХАРУУЛЛАА ШҮҮ. НОЁНТОЙ ӨСТЭЙ ХҮН ТОЛГОЙГҮЙ ГЭЖ Ч ЯРЬДАГ. ХҮРЭЛСҮХ РҮҮ ХЭТЭРХИЙИХ ДАЙРЧ ДОРОМЖИЛСОН ҮГ ХЭЛСНИЙХЭЭ ХАРИУД ГАЗАР ДЭЭРЭЭ ГАРДУУЛСАН БОЛЖ ТААРЛАА
сая долларын авлига нь юу болсон бэ? тэгж байгаад суллана бизээ.бид босож тэмцэхгүй бол болохгүй ээ????!!!!!!
ажиллагаа явуулж байж материалаа задруулдаг арчаагүй мэргжлийн биш түвшинд ажиллаж байгаэа чинь л харагдаж байна даа мэргэшлээ сайжруул ажил хийж мэдэхгүй байж хүн загнаж сурахаа мэддэг