Олимпын медальтнуудыг СҮХБААТАРЫН ОДОНГООР шагналаа

2021 оны 11 сарын 11

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган Үндэсний шигшээ багийн тамирчин, “Токио-2020” зуны паралимпын наадмын Пауэрлифтингийн төрөлд дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож, алтан медаль хүртсэн Энхбаярын Содномпилжээ, Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, “Токио-2020” зуны олимпын наадмын жүдо бөхийн 48 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн Мөнхбатын Уранцэцэгт нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Хөдөлмөрийн баатрын “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.

Тамирчдаа бэлтгэн дасгалжуулсан Монголын Пауэрлифтингийн нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Дашийн Баттулга, Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Бямбажавын Баттулга, Монголын Хүндийн өргөлтийн холбооны ахлах дасгалжуулагч Цэнхэржавын Хосбаяр нарт Гавьяат дасгалжуулагч цол олголоо.

Мөн Үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчдын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих үүргээ нэр төртэй биелүүлж байгаа Биеийн тамир, спортын улсын хорооны харьяа Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн их эмч Шадавын Болормаад Хүний гавьяат эмч,  чөлөөт бөхийг хөгжүүлэхэд оруулж байгаа хувь нэмрийг нь үнэлэн Халтмаагийн Баттуулд Гавьяат тамирчин цол олгов.

Сүхбаатарын одонгоор:
  • Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, “Токио-2020” зуны олимпын наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн Саиед Моллай,
  • Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, “Токио-2020” зуны олимпын наадмын хүрэл медальт Бат-Очирын Болортуяа,
  • Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, “Токио-2020” зуны олимпын наадмын хүрэл медальт Цэнд-Очирын Цогтбаатар;
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
  • Үндэсний шигшээ багийн тамирчин, Пара жүдо бөхийн тамирчин Нямаагийн Алтанцэцэг
  • Хүндийн өргөлтийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Цэрэндэжидийн Батзаяа
  • Монголын Пауэрлифтингийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Заяабаатарын Буяннэмэх
  • Паралимпын шигшээ багийн бодлогын хэрэгжилт хариуцлсан мэргэжилтэн Сүрэнчулууны Чинбат
  • Боксын үндэсний шигшээ багийн тамирчин Баатарсүхийн Чинзориг
  • Үндэсний шигшээ багийн тамирчин, Пара таеквондогийн холбооны тамирчин Хүрэлбаатарын Энхтуяа;
Алтан гадас одонгоор:
  • Үндэсний шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Эрдэнэсайханы Билэгт
  • Пауэрлифтингийн холбооны туслах дасгалжуулагч Гансүхийн Ган-Эрдэнэ
  • Ширээний теннисний үндэсний шигшээ багийн тамирчин Энхбатын Лхагвасүрэн
  • Үндэсний шигшээ багийн тамирчин, “Токио-2020” паралимпын наадмын жүдо бөхийн 66 кг-ын жингийн долоодугаар байрын шагналт Аажимын Мөнхбат
  • Пауэрлифтингийн тамирчин Одонтунгалагийн Мөнхбат
  • Хөнгөн атлетикийн үндэсний шигшээ багийн тамирчин Баярцогтын Мөнхзаяа
  • Хүндийн өргөлтийн олон улсын шүүгч Лхагвасүрэнгийн Одгэрэл
  • Монголын Пауэрлифтингийн нэгдсэн холбооны ерөнхий менежер Бямбасүрэнгийн Энхбаяр
  • Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн захирал Батбаатарын Эрдэнэваанчиг;
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
  • Ширээний теннисний шигшээ багийн тамирчин Батмөнхийн Болор-Эрдэнэ
  • Сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Баясгалангийн Солонго
  • Пара байт харвааны үндэсний шигшээ багийн тамирчин Дэмбэрэлийн Сэлэнгэ
  • Сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Онолбаатарын Хулан
  • Сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Мөнхсайханы Цэрэнлхам
  • Сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Энхтайваны Чимэддолгор
  • Үндэсний шигшээ багийн тамирчин, “Токио-2020” зуны паралимпын наадмын жүдо бөхийн долоодугаар байрын шагналт Сүхбаатарын Ядамдорж нарыг шагналаа.

Эх орноо төлөөлөн “Токио-2020” зуны олимп болон паралимпын наадамд амжилттай оролцсон тамирчид, багш, дасгалжуулагчид, албаны хүмүүст Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баяр хүргэж, амжилт хүсэв.

Хамгийн гол нь Монгол Улс баг тамирчдаараа дамжуулан хүн төрөлхтний эв нэгдэл, энх тайвны үзэл санаанд хувь нэмрээ оруулж, цар тахлын хүнд цагийг хамтдаа давах хүсэл зоригоо илтгэн харуулсныг тэмдэглэв.

Цаашид алдаа оноогоо цэгнэж, амжилт, ололтоо улам бататган, ирэх олимпын наадамд илүү өндөр амжилт үзүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Dr. louis(104.223.98.177) 2021 оны 11 сарын 11

Та бөөрөө зармаар байна уу?\nТа санхүүгийн хямралын улмаас бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байна уу? Та юу хийхээ мэдэхгүй байна уу? Өнөөдөр бидэнтэй dr.louisclinic@gmail.com хаягаар холбогдоорой, бид танд бөөрөнд сайн үнэ санал болгох болно. яаралтай бөөр хэрэгтэй байна манай эмнэлэг эсвэл whatsapp 60166647826\nИмэйл: dr.louisclinic@gmail.com\nWhatsApp: 60166647826\nҮнэ: $650,000 доллар

0  |  1
Top