Монгол Улсын Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу спортын уралдаан, тэмцээн, урлаг соёлын тоглолтыг танхимд үйлчлүүлэгч 50 хувийн дүүргэлттэй, мөн төрийн хариуцсан байгууллагуудаас тэмцээн, тоглолтод оролцогч болон үзэгчдийг "Ковид-19" вакцины гуравдугаар тунд хамрагдсан байх шаардлагыг тавьж байгаа билээ.
Иймд бөхчүүд, үзэгчид та бүхэн төр засгийнхаа шийдвэрийг хүндэтгэж, вакцины гуравдугаар тундаа хамрагдаж, сэтгэл тэнүүн бөхөө үзэж, баясан цэнгэхийг уриалж байна.
Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Сэтгэгдэл ( 0 )