Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 11-ний өдөр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан бусдын биед халдаж, гэмтэл учруулсан талаар мэдээлсэн.
Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан энэ асуудлаар тайлбар өглөө. Тэрбээр "Би тийм хүн огт танихгүй. Хоёрдугаарт, энэ асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Би олон сар таягтай явж байна, яаж хүн зодох вэ дээ. Худал мэдээлэл” гэв.
Сануулахад, Б.Дэлгэрсайхан хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэх үндэслэлээр Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст хэрэг бүртгэлийн хэрэг нээн, материалжуулан шалгаж эхэлсэн байна.
Дээрх хэрэг нь Чингэлтэй дүүргийн III хороонд байрлах “Болд төмөр Ерөө гол” компанийн оффист гарсан гэх бөгөөд БНХАУ-ын иргэн, 36 настай, эрэгтэй Чен Хо гэгч цагдаагийн байгууллагад гомдол гаргасан ажээ.
Хохирогч гэх иргэн нь Хятадын Төмөр замын 20-р товчоо групп корпорацийн замын инженер ажилтай бөгөөд тухайн өдөр орчуулагчийн хамт УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхантай уулзалт товлон очсон байжээ.
Эмнэлгийн дүгнэлтэд, хохирогчийн хамрын зөөлөн эд гэмтсэн, зүүн хөлөнд зөөлөн эдийн гэмтэл учирсан гэж тэмдэглэсэн байх ба ГССҮТ-д яаралтай түргэн тусламжаар хүргэгдэн очиж, оёдол тавиулжээ.
Харин хохирогчийн өмгөөлөгчийн хэлж байгаагаар, Б.Дэлгэрсайхан нь хохирогч Чен Хо-гийн зүүн хөлний шилбийг иртэй зүйлээр зүссэн мэт шарх үүссэн байсан бөгөөд 10 см орчим оёдол тавиулсан, энэ хэргийн талаар Монгол Улсад суугаа БНХАУ-ын онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайдад хандана гэжээ.
Сэтгэгдэл ( 6 )
Битгий хүн гүжирдээд бай Дэлгэрсайхан гишүүн яалаа гэж хүнзоддог юм.Хятадуудтай нийлж монголоо барьж идэх үү ? Та нар барагтай байгаарай хүмүүс минь муухай шүү цус нэгтнээ барьж идэх үнэн шившиг шүү
Гишүүн хүн зодоод байхаар энэ их хурал ямар новшнуудаар
Ene hunii yos bus uildel hereesee heterlee. Duugeeree busdiig horduulsan bij dee. Nuuriig ni harahad ih sonin haragdaad bh yum.
таягаараа зодсон гэж хэлсэн.энэ угаадсандаа цаджээ.удахгүй хятадууд өгсөн мөнгөө арьстай чинь хуулж авнадаа!
Uuriinhun kampan bizdee...............Er n ene ih hural gemtneer duurchihsen yum bishuu
хЯТАДУУДААС ХАХИУЛ АВААД мОНГОЛ ХҮНЭЭ БУРУУТГАДАГ ШҮҮ. хЯТАДУУДЫГ ХӨӨЖ ГАРГАХ ХЭРЭГТЭЙ.