Боксын үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Чинзориг төрийн дээд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2021 оны арваннэгдүгээр сарын 11-ний билэгт сайн энэ өдөр спортын салбар тэр дундаа Боксын спортоор хичээллэн олон улс, Тив дэлхийд эх орныхоо нэрийг гаргаж яваа залуу үеийн төлөөлөл болсон Боксын үндэсний шигшээ баг, БХЯ-ны “АЛДАР” спорт хороо, “КАПИТРОН БАНК”-ны тамирчин ОУХМ Б.Чинзоригийг төрийн дээд одон шагнал “ХӨДӨЛМӨРИЙН ГАВЯЬАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”-гоор шагналаа.
ОУХМ, Б.Чинзориг нь Анх боксын спортоор 2005 оноос хичээллэж эхэлсэн. 2007 оноос Залуучуудын шигшээ багт, 2010 оноос Насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багт харьяалагдаж байгаа.
Энэ хугацаанд гаргасан амжилтуудаас дурдвал
- 2006, 2007 оны Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмээний алтан медаль,
- 2007, 2008, 2009 оны Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний алтан медаль,
- 2012, 2012-2020 оны Монгол улсын Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулан тэмцээний алтан медаль хүртсэн.
- 2005 онд ОХУ-ийн Сочи хотод зохиогдсон Өсвөрийн боксчдын олон улсын тэмцээний алтан медаль,
- 2013 онд БНХАУ-д зохиогдсон “Чайна опен” олон улсын тэмцээнээс алтан медаль,
- 2013 онд Тайвань улсын Тайбэй хотод болсон олон улсын тэмцээний мөнгөн медаль хүртсэн.
- 2014 онд Казахстан улсын “Ерөнхийлөгчийн цом” олон улсын тэмцээний хүрэл медаль,Казахстан улсад зохион байгуулагдсан Армийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль,
- 2015 онд Бүгд Найрамдах Унгар Улсын Дэбрэцэн хотод болсон олон улсын тэмцээний алтан медаль, Индонез улсад болсон “Ерөнхийлөгчийн цом” олон улсын тэмцээний алтан медаль хүртсэн.
- Олон Улсын А зэрэглэлийн боксын тэмцээний алт, мөнгөн медаль,
- 2015-2016 оны ХБНГУ-ын Халле хотод зохиогддог “Химийн цом” олон улсын тэмцээний алт, мөнгөн медаль,
- 2016 онд Ази номхон далайн орнуудын Олимпийн эрх олгох тэмцээний мөнгөн медаль,
- 2017оны ази тивийн аварга шалгаруулах тэмцээн мөнгөн медаль хүртсэн.
- 2016 оны Бразил улсын ”Рио Де Жанеро” хотод болсон Рио 2017 Олимпийн их наадамд оролцсон.
- 2017 оны Герман улсын Гамбург хотод зохиогдсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 7-р байр, Азийн Аварга шалгаруулах тэмцээн мөнгө, Улаанбаатар цом ОУТ мөнгө,
- 2018 онд ОХУ, Хабаровск ОУТ алт, Чингис хаан кап ОУТ алт, Таиландын нээлттэй тэмцээн алт, Азийн наадам мөнгө медаль тус тус хүртсэн.
- Иордан улсын Амман хотноо “ТОКИО-2020” олимпийн эрх олгох тэмцээнээс Хүрэл медаль хүртсэнээр “ТОКИО-2020” зуны XXXII дугаар олимпийн наадамд оролцох эрх аван оролцсон.
Сэтгэгдэл ( 0 )