Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Хөгжмийн театрыг үндэслэгчдийн нэг, Ерөнхий балетмейстер Балжиннямын Жамьяндагва 2021 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр таалал төгсжээ. Түүний гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Монголын баллетын урлагийг үндэслэгч, нэрт сурган хүмүүжүүлэгч Б.Жамьяндагва нь 1932 оны намар Завхан аймгийн Тэлмэн сумын нутагт төржээ.
Тэрбээр 1948-1954 онд офицерийн сургууль, 1962 онд ОХУ-ын Москва хотын А.В.Луначарскийн нэрэмжит ТУДС-ийг хөгжмийн театрын найруулагч, балетмейстер мэргэжлээр төгссөн байна. УДБЭТ-т тэрбээр 2001 оноос 2013 оны хоёрдугаар сарыг дуустал уран сайхны удирдагчаар, 1963 оноос ерөнхий балетмейстрээр тасралтгүй ажиллаж байжээ.
ТҮҮНИЙ АЖИЛЛАСАН БҮТЭЭЛҮҮД:
Тэрээр 1963 оноос хойш өнөөдрийг хүртэл
- Римский Корсаков “Щехерезада” /1963/,
- Э.Чойдог “Шарилжин дундах цэцэг” /1964/,
- С.Гончигсумлаа “Хошуу наадам” /1965/,
- Лео Делиб “Копеллия” /1966/,
- Ц.Пуни “Эсмеральда” /1967/,
- Б.Дамдинсүрэн “Нуурын домог” /1968/,
- Э.Чойдог “Мөнхийн нөхөрлөл” /1968/,
- С.Гончигсумлаа “Найз залуус” /1970/,
- Л.Минкус “Дон Кихот” /1971,2002/,
- Б.Дамдинсүрэн, Ц.Намсрайжав “Анчин ба согоо” /1973/,
- Ж.Чулуун “Уран Хас” /1973,2002/,
- Э.Чойдог “Хөгжмийн эгшиг” /1973/,
- И.Морозов “Ай болит доктор” /1975/,
- П.И.Чайковский “Хунт нуур” /1975/,
- Сонгодог бүжгийн цоморлиг /1978/,
- “Мөнгөн залаа” /1979/,
- З.Хангал “Эрдэнэсийн уулс” /1981/,
- А.Хачатурян“Спартак” /1984/,
- Д.Шостакович “Энхийн тойрог” /1986/,
- Ж.Мэнд-Амар “Үйлийн гурван толгой” /1987/,
- В.Боролдой “Малчдын дуулал” /1988/,
- Х.Билэгжаргал “Бөртэ чоно” /1990/,
- Э.Чойдог “Чойжид дагина” /2005/ зэрэг 32 балетыг тайзнаа тавьж, хореограф, балетмейстерээр ажиллаж
Сэтгэгдэл ( 6 )
үхсэн хүнийг муу хэлээд яахав.гэхдээ хүний мөсгүй хүн байсан. гудамжинд тэнэж архи гударсан хүн байхад нь өөд нь татаж хойш нь сургуульд явуулж ажил амьдралтай болгож байсан хабаёва гэдэг хүнийг голгүй гомдоож.насаар нь хатааж байсныг нь мэднэ.
хунт нуур балетийг дахин тавих найруулагч жүжигчин олдохгүй олон жил болж байна даа
үнэхээр агуу хүн монголын балетийг дэлхийд гаргаж чадсан хүн дээ ум амгалан байх болтугай
...үхсэн хүнийг муу хэлээд яахав гэхдээ л. хүн чанаргүй хүн байсан. гудамжинд явж байхад нь олж хойшоо сургуульд явуулж байсан хабаёва гэдэг хүнийг голгүй гомдоож насаар нь доромжилж байсныг мэдэх юм .харин тэр хүн хосгүй авьяастай монголд балетийн урлагийг анх үүсгэн байгуулсан хүн байлаа
Агуу хүн . Монгол гэдэг нэрийг Дэлхийн хэмжээнд нь байлгаж чадсан
HUURHIIDUU....HUND TCAG UED ENEHUU URLAGIIG UURIINHUU AVYAS HUCH CHADLAARAA DELHIIN TAVTCAND GARTAL N ZUTGESEN AYGUU HUN BJDEE.....