Монголын зохиолчдын эвлэлийн 17 дугаар Их чуулган өнөөдөр /2021.11.12/ Монголын Хүүхдийн урлан бүтээх төвд болж байна.
Чуулганд нийслэл Улаанбаатар хот болон 21 аймгаас ирсэн 260 гаруй уран бүтээлчид оролцож буй юм. Хурлаар Зохиолчдын эвлэлийн Удирдах зөвлөл /УЗ/, шинэ УЗ-ийн даргаа сонгоно.
Яг одоо МЗЭ-ийн УЗ-д Б.Ичинхорлоо, Б.Сарантуяа, Л.Хасар, П.Батхуяг нар өрсөлдөж байгаа бөгөөд нууц санал хураалт явуулж байна.
Монголын зохиолчдийн эвлэлийн Монголын зохиолчдын эвлэлийн Их чуулганыг дөрвөн жил тутам зохион байгуулж, УЗ-өө сонгодог. МЗЭ-ийн удирдах зөвлөлийн даргаар 2018-2021 онд Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, С.Буяннэмэхийн шагналт зохиолч, Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн До.Цэнджав сонгогдон ажиллаж буй юм.
Сэтгэгдэл ( 0 )