Авлигатай тэмцэх газраас “МИАТ” ХК-д албан бичиг хүргүүллээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 11 сарын 13

Авлигатай тэмцэх газар 2021 оны арваннэгдүгээр сарын 01-04-ний өдрүүдэд төлөвлөгөөт хяналт шалгалтын дагуу  12 албан тушаалтны Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгаж шийдвэрлээд байна.

Шалгалтаар зөрчилтэй 5, зөрчилгүй 5 байсан бол 2 зөрчилд тооцохгүй анхааруулах арга хэмжээ авчээ. 

Зөрчилтэй албан тушаалтнуудад Авлигын эсрэг хуулийн 13.8.2, 13.8.3-т заасныг үндэслэн хариуцлага тооцуулахаар “Монголын цахилгаан холбоо” ХК,  “Миат” ХК-д албан бичиг хүргүүлсэн байна.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top