Хохирогчийн сэтгэл заслын эмчилгээнд шүүгдэгчээс гаргуулсан мөнгөн дүн өсжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 11 сарын 13

Дархан-Уул аймгийн прокурорын газар хүчиндэх гэмт хэргийн улмаас бага насны хүүхэд хохирсон эрүүгийн хэрэгт хяналт тавихдаа хохирогчийн сэтгэл заслын эмчилгээний зардал, сэтгэл зүйн хохирлыг шүүгдэгчээс гаргуулахад анхаарч ажилласны үр дүнд энэхүү мөнгөн дүн өмнөх оны мөн үеэс өсжээ.  

Тус аймгийн прокурорын газраас бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн улмаас бага насны болон насанд хүрээгүй хүүхэд хохирсон  хэрэг 2020 онд 8, 2021 оны 3 дугаар улиралд 7-г яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Үүнээс хохирогчийн сэтгэл заслын эмчилгээний зардал, сэтгэл зүйн хохиролд 2020 онд 5 сая 500 мянган төгрөг, энэ онд 10 сая 413 мянга 700 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top