Улсын драмын эрдмийн театрын 90 жилийн ой энэ онд тохиож байна. Түүхэн ойн баяр дээр баяр нэмж тус театрын гол дүр Монгол Улсын гавьяат жүжигчин Бэх-Очирын Жаргалсайхан Ардын жүжигчин Г.Гомбосүрэнгийн нэрэмжит шагналаар шагнуулжээ.
Энэ талаар "Хасар" Жагаа гавьяат "Энэ агуу жүжигчинтэй хамт Лир Ван, Отелло жүжгүүд дээр хамтарч ажиллаж олон зүйлийг ухаарч, мэдэж авч байсан би азтай хүн. Монголын ард түмний сэтгэлд хоногштол үлдээсэн ӨВЛИЙН ӨВГӨН-ий дүрийг нь өвлөн авч яваа би азтай хүн" гэж сэтгэгдлээ хуваалцлаа.
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН ДҮР
1988 онд “Халуун газар” жүжгийн Батсуурь
1988 онд “Галилейн амьдрал” жүжгийн Людовик
1989 онд “Галуу эргэж ирлээ” жүжгийн Жаргал
1990 онд “Хоёр сум” жүжигт
1993 онд “Цусан тахилга” жүжигт
1993 онд “Хар будаа” жүжгийн Юндэн
1993 онд “Хүслийн трамвай” жүжигт
1994 онд “Ричард ван III” жүжгийн Генрих
1994 онд “Цуст хурим” жүжгийн Леонардо
1995 онд “Оршуулагдаагүй үрэгсэд” жүжигт
1995 онд “Хаан түүх” I жүжгийн Саргун хаан
1996 онд “Хаан түүх” II жүжигт Саргун хаан
1996 онд “Ромео, Жульетта” жүжгийн Парис
2000 онд “Аранзал дарвуулт хөлөг” жүжгийн Артур грейн
2000 онд “Хаан түүх” III жүжгийн Саргун хаан
2001 онд “Цахлай” жүжгийн Тригорин
2004 онд “Хар санаа хайр сэтгэл” жүжгийн Гофмаршал
2004 онд “Саран хөхөө” жүжгийн Гулиранз
2005 онд “Шөнө амталсан нулимс” жүжгийн Төмөр
2006 онд “Нүцгэн дурлал” жүжгийн Карди
2006 онд “Суудал” жүжгийн Тэргүүн түшмэл
2006 онд “Атга нөж” жүжгийн Хасар
2007 онд “Амьдрал” жүжгийн Төмөр
2007 онд “Харц хатан” жүжгийн Чагдаржав
2007 онд “Мануухай” жүжгийн Тайван
2007 онд “Сарны цагаан цус” жүжгийн Миглэн хаан
2008 онд “Лусын дагина” жүжгийн Хаан
2009 онд “Парисын дарь эхийн сүм” жүжгийн Клопен
2011 онд “Тэнгэрийн хүү” жүжгийн Түмэн Шанью
2012 онд “Эсрэг дурлал” жүжгийн Хаан
2013 онд “Гамлет” жүжгийн Полони
2013 онд “Кихот ноён” жүжгийн Кихот ноён
2013 онд “Нора” жүжгийн Ранк
2014 онд “Тамгагүй төр” жүжгийн Арчуг хаан
2014 онд “Буруугүй буруутан” жүжгийн Батдоо
2016 онд “Ромео, Жульетта” жүжгийн Эмийн санч
2019 онд “Бүсгүйн зурвас” жүжгийн Архай
2019 онд “Надтай үлдээч” жүжгийн Нандингийн Аав
2020 онд “Анна Каренина” жүжгийн Алексей Каренин
ТҮҮНИЙГ ГАВЬЯА ШАГНАЛ
1996 онд ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ цол тэмдэг
1997 онд СОЁЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН
2001 онд АЛТАНГАДАС ОДОН
2005 онд МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН
1995 онд Хаан түүх” жүжгийн Саргууны дүрээр “Гоо марал”-ын “ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ” жүжигчний шагнал,
2004 онд Хар санаа хайр сэтгэл” жүжгийн Гоф маршалын дүрээр “Гэгээн Муза” наадмын “ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТУСЛАХ ДҮР”-ийн шагнал
2004 онд “Цахлай” жүжгийн Тригорины дүрээр “А.П.Чехов XXI зуун” олон улсын фестивалийн “ШҮҮГЧДИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛ”
2005 онд бүтээсэн “Шөнө амталсан нулимс” жүжгийн Төмөрийн дүрээр “Гэгээн Муза” наадмын “ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ГОЛ ДҮР”-ийн шагнал
2014 онд “Кихот ноён” жүжгийн Кихотын дүрээр “Гэгээн Муза” наадмын “ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ГОЛ ДҮР”-ийн шагнал
2014 онд "Кихот ноён" жүжгийн Кихотын дүрээр "Мөнгөн мод" наадмын ШИЛДЭГ ЖҮЖИГЧИН шагнал
2020 онд "Бүсгүйн зурвас" жүжгийн Архайгийн дүрээр "Мөнгөн мод" наадмын ШИЛДЭГ ЖҮЖИГЧИН шагнал
2020 онд "Бүсгүйн зурвас" жүжгийн Архайгийн дүрээр "Гэгээн Муза" наадмын ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ГОЛ ДҮР-ийн шагналыг тус тус хүртсэн.
Сэтгэгдэл ( 0 )