Цагдаагийн шөнийн эргүүлийн алба хаагчид 2021 оны арваннэгдүгээр сарын 13-14-нд шилжих шөнө шүүхээс эрэн сурвалжилж байсан этгээдийг олж тогтоожээ.
Эргүүлийн алба хаагчид тухайн этгээдийг нийслэлийн Засаг даргын 2021 оны А/739 /Үйлчилгээний газрын цагийн хязгаар тогтоох/ тоот захирамж зөрчсөн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, гар дээрээс хуль бусаар согтууруулах ундаа худалдсан, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчин 21 насанд хүрээгүй хүнд үйлчилсэн зэрэг 15 зөрчлийг илрүүлэн, эрх бүх бүхий албан тушаалтанд хүлээлгэн өгчээ.
Мөн өнгөрсөн шөний хяналт, шалгалтаар хугацаанд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 52 иргэнд зөвлөн туслаж, согтууруулах ундаа хэрэглэсэн, биеэ авч явах чадваргүй 14 иргэнийг ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгчээ.
Та бүхнийг Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийнүүргээ биелүүлж, нийслэл хотынхоо амар тайван, аюулгүй байдлыг хамгаалахад хамтран ажиллахыг Нийслэлийн цагдаагийн удирдах газраас уриалж байна.
Сэтгэгдэл ( 0 )