ЦЭЭ-ОРГИЙН ШООВДОР
(1940-2021)
Монголын волейболын спортод нөхөж баршгүй гарз тохиолоо.
Ц.Шоовдор нь тив, дэлхий, олон улсын тэмцээнүүдэд эх орныхоо нэрийг олонтаа дуурсгасан Монголын волейболын түүхийн нэгэн тод од байлаа. Өөрийн амьдралын он жилүүдийг хайртай спортдоо зориулж, амжилт ялалт, алдар нэр, ач гавьяа бүхнийг цогцлоосон алдартан билээ. Монголын волейболын түүхэнд тоочиж үл барам олон хаалгыг нээж, олон амжилт, шинэчлэлийн анхдагч нь байж Монголчуудыг дэлхийн волейболын тавцанд хөтлөн гаргасан гавьяатан юм.
Тамирчин байх цагаасаа дасгалжуулагчийн ажилд ханцуй шамлан орж, Монгол Улсын шигшээ багийн дасгалжуулагчаар 20 гаруй жилийн хугацаанд үр бүтээлтэй ажилласан байдаг.
Түүний удирдсан баг тамирчид, шавь нарынх нь гаргасан амжилтууд ч багшийнхаа амжилтын буухиаг үргэлжлүүлсээр байна. Энэ спортын хөгжилд түүний оруулсан хувь нэмэр үнэлж баршгүй, үлэмж их юм.
Талийгаачийн нөхөрсөг энэрэнгүй, даруу төлөв, хүнлэг зан чанар бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно.
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН УЛСЫН ХОРОО
Сэтгэгдэл ( 0 )