Л.Энх-Амгалан: Тэрбум мод тарихын тулд мэдлэг технологио ашиглаж, эрх зүйн орчноо сайжруулах ёстой

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 11 сарын 15

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж байгаа "Ойн салбарын үндэсний чуулган" төрийн ордонд болж байна. 

Энэ үеэр Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга дор хэрэгжүүлж байгаа тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөн бол Монгол түмэн үндэстнээрээ сэргэх том хөдөлгөөн гэж бодож байна. Энэ бол нэг салбар, нэг яамны хийх ажил биш. Нийт 3.2 сая иргэд маань хамтдаа сэтгэл зүрхээ гаргах ажил гэж харж байна. Өнөөдөр нэг тэрбум модоо яаж тарьж, ургуулах вэ гэдэг түүхэн сорилтын өмнө тулж ирээд байна. Энэ хөдөлгөөнд боловсролын салбар ч гэсэн манлайлж, түүчэйлж орох ёстой юм. Тэрбум модыг тарьж ургуулахын тулд дөрвөн том ажлыг хийнэ гэж харж байна.

Нэгт, өөрсдийн мэдлэг технологио ашиглах шаардлагатай. Хоёрт, эрх зүйн орчноо сайжруулах ёстой. Гуравт, дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ нэг хувийг тэрбум мод тарих хөдөлгөөнд зарцуулах гэж байгаа нь маш том тоо. Тиймээс санхүүжилтийн зөв схемийг гаргах ёстой юм. Дөрөвт, тарих нэг өөр, ургуулах бол амин сүнс юм. Тиймээс бүрдүүлсэн ойн сангаа яаж арчилж явах зэрэг тогтвортой бодлого үргэлжлэх ёстой гэж бодож байна" хэмээн илтгэлдээ онцоллоо. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(66.181.161.24) 2021 оны 11 сарын 15

ЯГ зөв шүү энэ харин нэг зориг гаргачихвал биднийгээ зөв удирдаад яваад байх нөхөр шиг санагдаад байдаг юм .

0  |  0
Top