Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж байгаа "Ойн салбарын үндэсний чуулган" төрийн ордонд болж байна. Уг чуулганыг нээж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэллээ.
Тэрбээр "Хүн төрөлхтний өмнө тулгамдсан хамгийн чухал асуудал бол уур амьсгалын өөрчлөлт юм. Дэлхийн эдийн засгийн хямрал, дайн, цар тахлыг хүн төрөлхтөн даван туулсаар иржээ. Харин олон сая жилийн туршид бүрэлдэн бий болсон байгаль дэлхийн эко систем алдагдаж, хүн төрөлхтнийг цаашид амьдрах эсэх аюул занал тулж ирээд байна. Хэрвээ чи зовлонгоос ангижрах тухай ярьж байгаа бол зовлонгийн шалтгааныг ол. Бидэнд том зовлон байна. Эх дэлхийгээ хамгаалах ёстой гэдгийг хүн бүр бодож, ойлгох хэрэгтэй. Уур амьсгалын өөрчлөтийн эсрэг илүү уян хатан бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Манай улсаас үүдэлтэй шар шороон шуурга, БНХАУ цаашлаад Ази, Америкийн хүртэл нүүддэлж, жилд олон тэрбумын ам.долларын хохирол учруулж байна. Манай нийт нутгийн 76 хувь нь ямар нэгэн байдлаар цөлжилтөд өртсөн байна. Хөрсөө алдана гэдэг бол тусгаар тогтнолоо алдаж байгаатай утга нэг. Үүнд сэтгэл зовохгүй байхын аргагүй. Байгаль орчин надад хамаагүй гэж үзэх үзэл огт байж болохгүй. Бид өнөөдрөөс эхэлж байгаль орчинд сэтгэл зовох цаг болсон. Бид оройтож байна. Бидний амьдралыг зогсоож магадгүй аюултай тулгарч мэднэ. Цаашид уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэхийн тулд хэд дахин хурдтай, алдсан цаг хугацаагаа нөхөж ажиллах ёстой" гэдгийг тодотголоо.
Сэтгэгдэл ( 1 )
тонил ацаа