Польш Беларусийн хилийн дүрвэгсдийн асуудал цаашид даамжирч, цаг агаар хүйтрэн, дүрвэгсэд улам олшрохыг дагалдан хоёр орны хилийн нутагт хэдэн мянган дүрвэгсэд оршин тогтноход хэцүү болж, хүмүүнлэгийн байгууллагууд болон тухай нутгийн иргэд энэ хямралыг эртхэн зохицуулахыг талуудад уриалж байна.
Саяхан Синьхуа агентлагийн сэтгүүлч Польш Беларусийн хийлийн бүсэд сурвалжлахдаа дүрвэгсэд хилийн бүсийн ой шугуйн дунд бөөмнөрч, хөгшид хүүхэд эмэгтэйчүүд үлэмж олон байгаа харагдав. Тухайн нутгийн цаг агаар хасах хэм руу орж, цаашид улам хүйтэрсээр байна. Дүрвэгсэд майханд орогнож, цаашлаад гадна ил задгай газар хонож, хоол хүнс хувцас хунараар дутагдаж, оршин тогтнох ноцтой хямралд өртөж байгаа юм.
Энэ оны 8-р сар гарснаас нааш Герман зэрэг баруун европын орнуудад орохын тулд дундад дорнодын дүрвэгсэд Беларусиар дамжин Европын холбооны гишүүн орон Польш, Литв орж, тус хоёр орны хилийн хяналт удирдлагын ачааллыг нэмэгдүүлсэн байна.
Дүрвэгсэд хил зөрчиж тус улсад нэвтрэхээс сэргийлэхийн тулд Европын зүүн талын үүд хаалга болсон Польш хилийн нутагтаа 15 мянган цэрэг суулгаж, 180 км урт төмөр утас татсан байна. Бас гурван км завсрын хориотой бүс гаргаж, өөрийн иргэдээс бусад хүмүүс орж гарахыг хориглосон байна.
НҮБ-ын хүний эрхийн үйл хэрэг хариуцсан дээд комиссар Бачелет саяхан хэлэхдээ, Польш Беларусийн дүрвэгсдийн хямрал нь уучилж болшгүй үйлдэл юм. Холбогдох орнууд нэн даруй арга хэмжээ авч энэ хямралыг намдааж цаашид зохицуулахыг шаардаж байна гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )