“Crash Landing On You” цувралын америк хувилбарыг хийнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 15

БНСУ-ын “Crash Landing On You” драмаг мэдэхгүй хүн ховор. Тэгвэл энэхүү киноны америк хувилбарыг АНУ-ын “Dragon” кино студи бүтээхээр болжээ.

Америкийн кино студи Netflix компанитай гэрээ хийж байгаа аж. Өмнөд Солонгосын 2019 оны бүтээл “Crash Landing On You” цуврал нь тус улсын хамгийн өндөр үнэлгээтэй телевизийн цуврал болсон юм. Мөн Netflix дээрх хамгийн их үзэлттэй цувралуудын нэг билээ.

“Чам дээр буух хайрын буулт” цувралын америк хувилбар нь ямар байх нь олны анхаарлыг татаж буй. Гэвч одоогоор америк хувилбарын нэр, ангийн тоо зэрэг нь тодорхойгүй байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top