Эрээн хот маргаашнаас дотоод хөл хориогоо сулруулна

2021 оны 11 сарын 15

Эрээн хотын Цар тахлаас урьдчилан сэргийлэх шуурхай штабаас "Ковид-19" халдварын улмаас хот дотроо тогтоосон хөл хориогоо маргаашнаас /2021.11.16/ хэсэгчлэн сулруулах талаар мэдээлжээ.

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын Улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн дарга Цогзол нарын Хятадын төлөөлөгчид өнгөрсөн бямба гарагт /2021.11.13/  Монгол Улсын талаар Эрээн хотод суугаа консул Т.Мөнхгэрэл нартай уулзалт хийжээ. Уулзалтаар талууд хил хоорондын ачаа тээврийг эхлүүлэх тухай асуудлыг ярилцсан байна.

Энэ үеэр Эрээн хотын Цар тахлаас урьдчилан сэргийлэх шуурхай штабаас хотын хөл хэсэгчлэн сулрууж, үйл ажиллагаагаа хэвийн байдалд оруулах чиглэлээр ажиллаж байгаагаа дурджээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top